Сайхан модны дуган

Read in English

Сүм хийдийн нэр :
Сайхан модны дуган,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
530

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Сайхан модны хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Баян-Адарга сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Хөвчийн Жонон Вангийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан модны дуган Сайхан модны дуган нь хуучин Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт, ойн бүсэд, сумын төвөөс чанх хойд зүгт 70 км-т, Сайхан модны дэвд, баруун талаараа Төмстэйн адаг, хойгуураа Баян гол, урдуураа Даяанчийн давааны ар, зүүн урд талаараа Балжийн сондгой, Адрагын уулаар хүрээлүүлэн оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд сүм дуган нэгтэй, 1937 онд лам нар нь тарсан учир хаагдсан гэж тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Дашванжаалин буюу Сайхан модны дуганыг урт хуруут даяанч “Ёндор лам” хэмээн алдаршсан лам 1920-оод оны үед санаачилж Төмстэйн голд анх үүсгэж Балж голын баруун гар уулын бэлд ганцаар ургасан модны ойр модон дуган барьж мөргөлийн газар үүсгэж Ловон Бадмажунайн сургаал Улааны сүм зодын хурал, шарын шашны Цогчэн хурдаг цөөн тооны халх хамниган баргажин лам нарын мөргөлийн газар байсан ба 1933 оны үед Ёндор лам баривчлагдаж шоронд хоригдож хэдэн жилийн дараа суллагдаж ирээд хурлаа сэргээсэн боловч удалгүй нас барж 1937 онд хаагдахад нь шавь нар нь бурхан тахил хэрэглэлийг нууж үгүй хийсэн гэдэг. Холбогдох эх сурвалж: -Гүржавын Цэрэндашийн ярилцлага (1921 онд төрсөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1-р багийн өндөр настан) - Гүржавын Өлзий-хутагийн ярилцлага (Хэнтий аймгийн Баян-адарга сумын өндөр настан) -Гомбодорийн Цэрэндоржийн ярилцлага (1931 онд төрсөн Хэнтий аймгийн Дадал сумын өндөр настан. )

Байршлын тайлбар :
Хөвч хангайн бүсэд : Сайхан модны дэвд ,баруун тийшээ Төмстийн адаг гэдэг ам Ард талд нь Балж гол ,Урдаа Даяанчийн давааны ар, Азрагын уул гэдэг уул бий.Сумын төвөөс чанх хойшоо 70 км-т байна.

GPS хаяг :
North 48° 54’  East 110°  57’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурь байхгүй дуганын багана бололтой мод үлдсэн газраар багцаалан байрлалыг тогтоов.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
ХЭБА 094

судалгааны баг :
Team: Ж

Гүржавын Цэрэндаш


Аман түүх

Өлзий-хутаг


Аман түүх

Газрын зураг :