Баянзүрхийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Баянзүрхийн хийд,Шивэрийн хурал,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Пунцаггэплин

Төвд нэр Уайли:
*pun tshogs dge 'phel gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
459

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Пунцаггэплин хийд /Тойны отгийн хурал /

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Хэнтий

Сум :
Цэнхэрмандал сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Баатар бэйлийн хошуу

Товч түүх :


Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянзүрхийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт, хангайн бүсэд, Баянзүрх уулын энгэрт, Баянханы салбар уулын зүүн захын хойно, Шивэрийн голын хойд дэнжид уг хийд оршиж байсан. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Нугарын хийд буюу Шивэрийн хийд нь Шавартай хэмээх газар Сайшаалт Ерөөлт хааны 11-р он буюу 1807 онд Гэлэн Гомбодорж, тайж Дондог нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд хоёр дугантай, 30 ламтай, нэг жастай үүндээ модон байшин 2, адуу 11, үхэр 25, хонь 61, ямаа 6 гэсэн хөрөнгөтэй байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Олон ламтай, том хийд байсан. Сүүлд Баянзүрхийн хошуу байсан бөгөөд Цэнхэрмандал сум Баянзүрхийн тамгаас эхэлсэн. Баянзүрхийн хийдээс Хүрээ, Баязүрх гэдэг тахилгат уулыг тахидаг байсан. Холбогдох эх сурвалж: -Долгорын Чүлтэмийн ярилцлага (Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Баянзүрх уулын өвөрт Баянханы салбар уулын зүүн захын хойно Шивэрийн голын хойд дэнжид байрлалтай.Хангай бүсэд Баянзүрх хайрханыг Жаргалтхаан сумынхан тахидаг./ хил залгаа сум/

GPS хаяг :
North 47° 33’  East 109°  05’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Гол дуганы суурь болохоор 2 м орчим чулуун хороо үлдсэн.Дөрвөлжин хэлбэртэй жижиг туурь 2-3 дугуй туурь том 1 жижиг туурь үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
1807 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ХЭЦМ 008

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ж.Гомбо | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ишцэрэн сумын засаг дарга болно. | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
30

Хүснэгтийн дугаар :
ХЭЦМ 006

судалгааны баг :
Team: Ж

Цэрэнгомбын Лхамдэндэв


Аман түүх

Газрын зураг :