Хурц ламын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Хурц ламын хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашгэнпилэн
Төвд нэр Уайли:
*bkra shis dge 'phel gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
503
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хурц ламын хийд, Хурц ламын суварга, Суварга хийд, Дашгэнпилэн
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Өндөрхаан /Хэрлэн сум /
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Сэцэн ханы хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хурц ламын хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуу, одоогийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт, тал хээрийн бүсэд, төвөөс баруун урд зүгт, 15 км-т, Гэлэн хөшөөний баруун урд уг хийд суурьшиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Мөрөн голын адаг, Хэрлэнгийн хойд талд байрладаг Хурц ламын хийд буюу Дашгэмпилэн хийд нь Лувсаншаравын санаачлагаар 1731 онд байгуулагдсан ба 1938 онд хаагджээ. Уг хийд нь дөрвөн дугантай, Цогчэн, Цанид, Манба, Гүнрэг, Жүд гэсэн таван дацантай , таван аграмба , есөн гавж , нэг аранжамба нийлсэн нийт 164 ламтай байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Хурц ламын хийд нь Дамдинчойжоо сахиустай олон ламтай, том хийд байжээ. Хийдийг анх байгуулахад тэр газарт нь Төмөр-Эмээлт гэдэг номтой төвд сууж байсан бөгөөд тэр төвдийг хөөж зааны хошуу шинжтэй газар байна гээд тэнд хийдээ байгуулсан ажээ. Тэрхүү төвд хараал хийсэнд хийдийн лам нар хулгана жил бүр цагаан бурхантдаг тийм хийд байжээ. Арван тавны чого гэж том хуралтай, Гүндгаварлин хийдтэй хамтарч Майдар хурдаг хайлан, нүгнээтэ хийд байжээ. Холбогдох эх сурвалж: -Хөвчийн Жонон вангийн хошуу, М.Пүрэвдорж -Монгол нутаг дахь соёлын үл хөдлөх өвийн хадгалалт хамгаалалт, Д.Цэвээндорж, Д.Баяр -Пунцагхоролын Жамбалын ярилцлага (1918 онд төрсөн Хэнтий аймгийн Өндөрхаан хот, Хэрлэн сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд: Хэнтий аймгийн төв Өндөрхааны баруун урд зүгт 15 км-т оршино. Хойд талд нь Хэнтий аймгийн "Хэрлэн" зуслан ардын эмнэлэг бий.Гэлэн хөшөөний баруун урд байрлана. Гэлэн хөшөө хэмээх хүн хэлбэрийн чулууг шүтдэг.
GPS хаяг :
North 47° 18’ East 110° 39’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 2.5 Side2: 4.5 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Дугануудын туурь үлдсэн.
Сүм хийд байгуулагдсан он :
1731 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ХЭӨХ 060
судалгааны баг :
Team: Ж
