Khan Unduriin khuree

Read in Mongolian

Name(s) of Temple :
Khan Unduriin khuree,

Rinchen Number :
207

Rinchen Name :
Khan Unduriin khuree, Nayant vangiin khuree, Setsen vangiin khuree, Sambuusharavlin, Puntsagchultem

Type of Temple :
Monastic School

Aimag Temple located in :
Arkhangai

Sum Temple located in :
Khan-Undur bag, Ikh-Tamir soum

Old Aimag Name :
Sain Noyon

Old Sum Name :
Setsen chin vangiin khoshuu

Precis History(In Mongolian only):


Архангай аймаг Ихтамир сум. Хан Өндөрийн хүрээ /Наянт вангийн хүрээ/ Хуучин Сайн ноён хан аймгийн Сайд Сэцэн чин вангийн хошуу одоогийн Архангай аймгийн их Тамир сумын нутаг Хан өндөр багийн төвд Хан өндөр уулын өвөр бэлд энэ хүрээ оршиж байжээ.1679 онд анх шаваа тавьснаас хойш 250 шахам жил болооод 1937/ оны эхээр хаагдсан уг хүрээ нь 20-р зууны эхээр 20 шахам сүм дугантай 400 орчим ламтай Сайд вангийн хошууны томоохон хүрээ хийдийн нэг байжээ.Хүрээнд зөвхөн лам хувраг төдийгүй тухай үеийн монголын нийгмийн давхраа болж байсан мал идээ цөөхөн хүрээ суурингийн амьдарлыг дагаж суудаг борчууд Хятадын худалдааны мухлаг пүүсийнхэн байсан байна.Нөгөө талаар Хан өндөрийн хүрээг түшиглэн Автономитын үеийн монголын төрийн анхны сургууль бага сургууль болох тэнхимийг 1918 онд хүрээний “Баруун зүүн ноёны санг” Баруун зүүн тэнхим болон байгуулжээ. Уг хүрээг үүсэн абйгуулагдсан тухай үндэсний түүхийн төв архивт дараах эх бичмэл баримт хадгалагдаж байна.Үүнд “...Засаг хошой чин ван Наянтын дээд үеийн өвөг Түмэнхэн Сайн ноёны наймдугаар хөвгүүн Дэнзэн тойн Ванжуур Чин улсын Энх Амгалангийн арваннаймдугаар /1679/ онд Дээдийн түмэн өлзий бататгах шашин амьтны тусад судар тарнийн номуудыг дэлгэрүүлэх сургуулийг хослон үүсгэж сүм дуган байгуулав.Засаг хошой чин ван Дарамын үед Бүрэнт гуравдугаар /1864/ онд уг сүмийг зарлигаар “Сайныг эрхэмлэгч” сүм хэмээн нэр шагнуулжээ.Бас улсын Эфү засаг хошой чин ван Лхаваандоржийн үед Сайшаалтай Ерөөлтийн арвандөрөвдүгээр /1809/ огд Сэрагийн Цаннид хурлын сургуулийг тогтоож сүм байгуулсанд зарлигаар “Өлзийг бататгагч” хэмээн нэр шагнуулжээ.Бас засаг хошой чин ван Цэндбазарын үед Төр Гэрэлтийн хоёрдугаар /1822/ онд Сандуй, Дэмчиги йн хурлууд тогтоож тус бүр сүм байгуулжээ.Мөн чин ван Цэндбазарын үед Төр Гэрэлтийн хориннэгдүгээр /1841/ онд Дүйнхор хурлыг тогтоож сүм байгуулжээ.Мөн Төр Гэрэлтийн хоринесдүгээр /1849/ онд Хамцан хурал тогтоож сүм байгуулжээ.Бас засаг хошой чин ван Дарамын үед Түгээмэл Элбэгтийн хоёрдугаар /1852/ онд Гүнрэг дацан хурал тогтоож сүм байгуулжээ.Мөн Түгээмэл Элбэгтийн тавдугаар /1855/ онд Ламрин хурал тогтооож сүм байгуулжээ.Түгээмэл Элбэгтийн долоодугаар /1857/ онд Дэмиднинээн суварганы тахилын хурал байгуулжээ.Мөн засаг вангийн үед Түгээмэл Элбэгтийн арваннэгдүгээр /1861/ онд Жанхарын хурал тогтоож сүм байгуулав.Бүрэнт Засагчийн аравдугаар /1871/ онд Минтугийн хурал тогтоож сүм байгуулжээ.Бас засаг хошой чин ван Наянтын үед Бадаргуулт Төрийн хоёрдугаар /1876/ онд Жүдийн хурал сургууль тогтоож сүм байгуулав.Мөн засаг вангийн үед Бадаргуулт Төрийн дөрөвдүгээр /1878/ онд Чоймпорол хурал тогтоож сүм байгуулжээ.Мөн Засаг вангийн үед Бадаргуулт Төрийн есдүгээр /1883/ онд Дарь-Эхийн нүннээ, Мэгзэмийн хурлыг тогтоож тус бүрт сүм байгуулжээ.Мөн засаг вангийн үед Бадаргуулт төрийн хориннэгдүгээр /1895/ онд Зонхубагийн хурал байгуулж сүм барьжээ.Эдгээр хурал сүмүүд тус хошууны нутаг дунд Тамир голын хойт этгээд Гүн Өндөр уулын өвөрт нутаглан суужээ...” хэмээсэн байна.Энэ эх бичиг баримт нь 1919 оны 2-р сарын 10-ны өдрөөр огноолсон Сайд вангийн хошууны засаг вангаас Богд хаант монгол улсын Дотоод хэргийг Бүгд хэргийг захиран шийтгэх яамнаа өргөн барьсан бичиг ажээ. Тус хүрээнд Лхам сахиустай бүтэн цамтай /108 цам/ Майдар эргэх, Сор залах, Нүгнээ сахих, маанийн бүтээл хийх, Ганжуур эргэх Домын болоод гавьжийн дамжаа барих зэрэг шашин номын хурал зан үйлийг тогтоосон дэг жаягын дагуу тогтмол хийдэг байжээ.Хан өндөрийн хүрээний Чойрын номын игчаа нь Ванчин игчаатай хүрээний дэг нь төвдийн Дашлхүмбийн хийдийн дэгтэй байсан гэдэг. Дээрх баримтуудаас үзэхэд Хан өндөрийн хүрээ нь Сэцэн чин вангийн хошууны буддын шашны соёл боловсролын томоохон төв байсан төдийгүй шинэ үеийн монголын бас нэгэн гал голомтыг үүсгэж байсан газар ажээ. Наянт ван. Эфү Цэрэнгийн удмаас долоодох удаа засаг хошой чин ван залгамжилж бүрэн засагчийн 13-р он буюу 1874 онд Сайд чин ван хошууны засаг ноён болжээ.Наянт ван засаг залгамжилсан үеэсээ эхлэн ар Халхын ард олны төлөө нутаг орны байгалийн унаган төрх тусгаар тогтнолын төлөө тууштай бодлого баримтлан ажлаж ирсэн байна.Тэрбээр амьдралын сүүлчийн жилүүдээ Бээжинд өнгөрөөсөн бөгөөд 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн төлөөлөгч О.Жамьяан, Ширнэндамдин нар Бээжин орж Наянт вантай уулзжээ.Тэгэхэд манай оронд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь маш сайн байна би та бүхэнд эцэг өвгөдөөс уламжилж ирсэн нэг номын өгье гээд Өвөр Монголын Эрдэнэ итгэмжит сүмд хадгалагдаж байсан монгол үсгийн Данжуурын 226 ботийг үүрд хадгалуулах гэрээгээр шилжүүлж өгсөн нь одоо манай улсын төв номын санд байгаа бөгөөд манай бичиг соёлын дурсгалд үнэтэй хуварь нэмэр болсон байна.Тэрбээр дээрх судар номыг үүрд шилжүүлсэн тухай гэрээгээ чулуун дээр сийлбэрлэн үлдээсэн нь өдгөө улсын төв номын сангийн үүдэнд Наянт вангийн гэрэлт хөшөө буюу “Номын хөшөө” нэртэйгээр хадгалагдаж байна.Тэрхүү гэрээндээ “...Хувилж болшгүй, худалдаж устгаж болохгүй гагцхүү монголд байна...” гэж бичсэн нь түүх соёлоо дээдэлсэн эх оронч хүний ухааны илэрэл элтээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.М.Нацаг-юм “Соён гэгээрүүлэгч гэрэлт од” УБ 2007

Description of location :
The site is located on the north of bank of Tamir river. To its north (600 m.) is sacred Manbyn ovoo. Eight renovated stupas are located on the north (100 m.) of the site. Those stupas were renovated in 2003.

GPS readings :
North 47° 29’  East 100°  53’

Revived temple on site :
No

Status of site at time of survey :
The site is clearly visible. In 2002, nine stupas were erected north of the site. The average height of the stupa is 2.50 m. and the base width of the stupa is 1.40 m.

Old monastery/temple revived:
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Monks in Old Temple :
approximately 500 monks
approximately 500 monks

Notes :
In 2003, local resident М.Natsag-Yum renovated eight stupas with with his family.

Form Number :
АРИТ 051

Survey Team :
Team E

Газрын зураг / Map

Архивын зургууд / Archive photographs