Хадатын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Хадатын хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
859

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хадатын хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Баянбулаг сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Жонон Гүнгийн хошуу

Товч түүх :


Баянхонгор аймаг Баянбулаг сум. Хадатын хүрээ / Хадатын хурал/ Энэ хурал нь 19-р зууны сүүлч үеэр байгуулагдсан бөгөөд 1930-аад оны үед 6 дугантай, 200 шахам ламтай байсан гэдэг. Тус хүрээ нь Лхам, Жамсран хоёр гол шүтээнтэй байв. Хадтын хүрээний лам нар дотор эрдэм чадалтай олон лам нар байсан бөгөөд тэдгээрийн дотроос Балсамбуу унзад гэж энэ нутаг хошууны алдартай унзад лам байжээ. 1937 онд хүрээ хийд хаагдахын өмнө тус хүрээнд 60-70 лам байнга сууж хурж байсан ба 1937 оны хавар цагаан сараар хамгийн сүүлчийн удаа ерөөл магтаалаа хурж дуусгасан гэдэг. Харин үүнээс өмнө 1937 оны 1-р сарын үед уг хүрээний тэргүүн лам болон бусад толгой лам нарыг баривчилж аваад явчихсан байжээ. Ингээд 1937 оны 3 сараас эхлэн лам нар нь тарж Хадтын хурал үндсэндээ хаагдан эзгүйрч хоцорсон сүм дугануудыг 1939, 1940 оны үед нураасан байна. /Тус хийдийн тэргүүн лам Хүрэлбаатартай хийсэн ярилцлагаас 2007.09.04/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд оршино.

GPS хаяг :
North 46° 53’  East 098°  10’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 15 Side2: 20 Side3: 15 Side4: 20 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун тав үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
1877. Бадаргулт улсын XIII он.

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
БХББ 079

судалгааны баг :
Team: Б

Далхаа


Аман түүх

Хүрэлбаатар


Аман түүх

Газрын зураг :