Дарь эхийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Дарь эхийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
863

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дарь эхийн хурал

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Бууцагаан сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Эрдэнэ Жүн Ван Жамьяндоржийн хошуу

Товч түүх :


Баянхонгор аймаг Бууцагаан сум. Дарь эхийн жас Тус сумын нутагт байсан Дарь эхийн жас Бууцагаан сумын төвийн доохон талд төвхнөж байжээ.Уг жас нь олон багана бүхий Улаан дуган хэмээх 1 том дуган 6 жижгэвтэр дугантай хурдлын газар байжээ.Дугануудын яс модыг хангай газраас үхэр тэргээр зөөвөрлөн авчирч босгосон ба ханыг нь тоосго чулуугаар өрж барьжээ.Гол дуганы багана эргэн тойрон 24 том багана байсан ба том бүдүүн модоор хийсэн энэ баганууд дээр 4 хүчтэн сийлсэн нь нэн гоёмсог байсан ажээ.Дарь эхийн жасын гол шүтээн нь Ногоон дарь эх бурхан байжээ.1937 оноос өмнө тус хуралд Цэгмид ловон, Лувсандамба унзад, Авид цорж, Магий зурхайч, Дарин цорж зэрэг мяндагтнууд байсан ба Нанзад гэлэн, Цагаан гавьж, Цагаандаш, Сандаг, Лхүмбэ нарын номтой лам нар байжээ.Мөн Баатар, Нагий, Лхамсүрэн, Адъяа нарын лам нар байжээ.Дарь эхийн жас нь зуны эхэн сарын шинийн 3-н заримдаа шинийн 8-н 15-наар Цам Майдар гардаг.Дарь эхийн жас нь Бархан байхгүй байсан бөгөөд олон адуутай түм гаруй малтай хүрэл тулгатай жас байжээ.1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед томоохон алм нарыг нь баривчлан явснаар Дарь эхийн жасын хурал ном хаагджээ.1937 оны сүүлчээс эзгүй хоцорсон сүм хийдийг нурааж сумын төвийн дэлгүүр хоршоо агуулахын барилгад оруулж заримыг нь малын хашаа саравчинд хэргэлжээ.Дарь эхийн жас 1 их том хүрэл тулгатай байсан бөгөөд тэр том хүрэл тулгыг хожим нь Улсын Төв Музейд хүлээлгэн өгчээ.Одоо Дарь эхийн жасын хурал номыг сэргээн 1994 онд Бууцагаан сумын төв дээр Дарь эхийн сүм байгуулан хурал номын үйл ажиллагаа явуулж байна. /Бууцагаан сумын 5 багийн өндөр настан Оогоо гуайтай хийсэн ярилцлагаас 2008.08.10/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд оршино.

GPS хаяг :
North 46° 10’  East 098°  41’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 65 Side2: 20 Side3: 65 Side4: 20 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганы чулуун туурь үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар

Тэмдэглэл :
1994 оноос хурал номыг сэргээн, хурал хурах болсон

Хүснэгтийн дугаар :
БХБН 077

судалгааны баг :
Team: Б

Оогоо


Аман түүх

Баттогтох


Аман түүх

Газрын зураг :