Тэргүүний хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Тэргүүний хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
873
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Тэргүүний хурал
Сүм хийдийн төрөл :
cүм
Байрлах аймаг :
Баянхонгор
Сум :
Заг сум
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Эрдэнэ засгийн хошуу
Товч түүх :
Баянхонгор аймаг Заг сум. Тэргүүний хурал. Тус сумын нутаг Загийн Биндэръяа нуурын зүүн урд Уулангийн булан гэдэг газар / одоо хүмүүс Дуганы хонхор гэж нэрлэдэг/ -т хуучин Эрдэнэ Жамъян вангийн хошууны тэргүүн Богд багийн гол хурлын газар байжээ. Уг хурлын гол шүтээн нь арван догшин хангалын нэг Балган шалш байв. Баруун , зүүн, голын гэсэн 3 дугантай байх бөгөөд голын дуганы чанх арын их найман ханатай гэрт шүтээн нь заларч байжээ. Тэргүүн хийдийн ойролцоо хийдийг тойруулан тус Тэргүүн богд багийн хөрөнгө чинээлэг хүмүүс том жижиг, мод чулуун байшингууд 10 гаруйг барьсан байжээ. Тус хурлын лам нар Их Чандмань овоо, Цагаан овоо, Лүнгийн овоо, мөн Тахилгат Хайрхан, Хөх хайрхан, Ямбат хайрхан, Цагаан хайрхан зэрэг уулуудыг тахидаг байв. Тэргүүний хийдэд цам гарах , майдар эргэх, зод тавих, Чойжин сахиус буулгах зэрэг хурал номын зан үйл тогтмол хийдэг байснаас гадна ойр хавийн хүрээ хийдүүдээс олон лам хуврагууд ирж хурал номонд оролцдог байв. Зөвхөн энэ хийдийн хурал номонд оролцохоор лам хувраг төдийгүй хөрш хошууны засаг ноён ван гүн зэрэг цол хэргэмтнүүд хүртэл удаа дараа ирж байв. Мөн Биндэръяа нуурын орчимд түүхэнд Халхын хошуу ноёд олон удаа хурж цаг, үе , улс орон нутаг хошууны асуудлыг хэлэлцдэг байсан бөгөөд энэхүү Биндэръяа хөх нуурын чуулга уулзалтыг Тэргүүн багийн хурлын газрыг түшиглэн явуулдаг байсан ба ноёдын чуулганы үеэр хийдийн лам нар ном хурах , цам гарах зэрэг зан үйлийг хийдг байв. Иймд энэ орчимд цамын дугуй, цамын дөрөлж гэж нэрлэдэг түүхэн газар ус цөөнгүй байдаг ажээ. Мөн 20-р зууны эхэн үеэр алс хошууны нэгэн ван хэргэмтэн бараа бологчдын хамт Тэргүүний хуралд ирэн олон хоног ном хуруулж байтал гэнэт их цас орж , цаг агаар муудан нутаг буцах боломж хүндрэхэд энэ хошууны ноёноос уг вантанг тав тух алдагдуулахгүйгээр өвөлжүүлэх зарлиг буулгаж тусад нь өвөлжөө гаргаж өвөлжүүлээд хавар буцаажээ. Хожмоо вангийн өвөлжөө хэмээн нэрлэгдсэн тэр өвөлжөө одоо ч Заг суманд энэ нэрээрээ байдаг. Тус хурал нь 1930-аад оноос эхэлсэн их хэлмэгдүүлэлтэнд өртөж 1932 оны үед сүм дуганаа нураалган лам нараа тарааснаар үйл ажиллагаа нь зогсжээ. Дээрх мэдээ баримтуудаас үзвэл Тэргүүний хурал нь хэдийгээр багийн / Тэргүүн богд/ хурал байсан ч хурал номын цар хүрээ өргөн, буддын шашны шарын болон улааны урсгал чиглэлийг хослуулсан олон арван мэдлэг чадвартай лам нартай, өөрийн төдийгүй, бусад хошуу нутагт нэр алдартай хурлын газар байжээ. / Заг сумын Вандан Лхам хийдийн ловон лам Ванчинсүрэнгийн Гэрэлцогт гуайтай хийсэн ярилцлагаас 2007.09.05/
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Сумын төвөөс 80 км-т Хөх нуурын хойд талд оршино.
GPS хаяг :
North 47° 19’ East 099° 15’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 30 Side2: 40 Side3: 30 Side4: 40 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Жижиг овоо чулуун туурь үлдсэн.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Тэмдэглэл :
1999 онд тус сумандаа үйл ажиллагаа явуулж байв
Хүснэгтийн дугаар :
БХЗГ 087
судалгааны баг :
Team: Б
