Даяаны хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Даяаны хийд,Дашгэмпилин хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашгэмпилин

Төвд нэр Уайли:
*bkra shis dge 'phel gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
881

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Даяаны хийд, Дашгэмпилин

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Эрдэнэцогт сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Дайчин Жюн Вангийн хошуу

Товч түүх :


Баянхонгор аймаг Эрдэнэцогт сум. Даяаны хийд /Дашгэмпилин хийд/ Хуучин Засагт хан аймгийн Дайчин ван Соронзонгомбын хошууны нутаг одоогийн Эрдэнэцогт сумын Түйн голд Өлзийтийн ам хэмээх газар Даяаны хийд буюу Дашгэмпилин хийд төвхнөж байжээ.Анх 1756 онд Баатар ван Цэвдэнжавын үед Цагаан даян хэмээх сүм байгуулж Нүннээ, Яр хайлан, Чоймпол, Молом, Найдан, Ламрин, Оточ, Хангал зэрэг хурал номыг хуруулж эхэлжээ.Дараа нь 1869 онд Засаг Жүн ван Сангаширийн үед Манба дцан байгуулж 1885 онд Жүн ван Цэрэндоржийн үед Дүйнхор дацан байгуулжээ.Хожим нь 1918 онд Засаг ван Соронзонгомбын үед Дамжинданхүгийн Сор залах болжээ.Энэ хийдийн нэрийг Дашгэмпилин гэдэг байсан байв.Хийдийн тэгүүн нь хувилгаан багш хэмээх Гачин лам /төвд лам/ байв.1937 оноос өмнө 5 дацан, 5 дугантай байсан бөгөөд 400 гаруй ламын данстай байжээ.Хийдийн Чойрын ном нь Сира игчаатай байжээ.Цогчин дуган, Зуугийн дуган, Манба дуган, Дүйнхорын дуган, Сахиусын дуган гэсэн 5 дуган байсан бөгөөдэхний 2 дуган нь дандаа мод сүүлчийн дуганууд нь тоосгон дуган байв.Даяагийн хийдийн лам нар Хөх бүрдэн овоо Лацын овоо гэсэн овоог тахидаг байв.Дээрх овоонуудыг зуны эхэн сард тахиж байжээ.Зуны эхэн сарын 29-нд Сор залж, Битүүнд Майдар эргэнэ.Зуны эхэн сарыг Чойжилын сар хэмээх нэрлэж 29-нд залдаг байв.Майдрыг зуугийн дуганд залдаг байсан ба зуны эхэн сарын битүүний шөнө үүрээр бүрээ бишгүүр пижигнэж нар мандах үеэр л Майдар 4 дугуйтай ногоон морьтой заларч Цогчин дуганы урд талын том талбайд ирдэг байв.Цамын хувьд 100 шахам багтай байсан бөгөөд 2 хохь, 2 азар 4 эрвээхэй, 32 бэгзтэй, 21 дарь эхтэй мөн Дамдинчойжил, Лхам, Гомбо сахиусуудын Цам гарч байв.Эдгээрийн хажуугаар бага шиг биетэй 16 хүүхэд 8 дудрай, 2 арслан зэрэгт гардаг байжээ.Энэ хийдэд бархан байгаагүй олон жижиг барууд лам нарт хадгалагддаг байсан.Хийдийн гол шүтээн Лхам бурхан байсан бөгөөд Чойр дацангийнх нь Ядам байв.1937 оны эхээр уг хүрээ хийд хаагдаж цөөнгүй лам нар хэлмэгдсэн бөгөөд хожим нь 1990-ээд оны үед Эрдэнэцогт сумын төв дээр хурал номыг сэргээн байгуулж үйл ажиллагаа явуулж байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Эрдэнэцогт сумын өндөр настан Лувсан гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.18

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд сумын төвөөс 15 км-т Өлзийт голын эрэгт оршино.

GPS хаяг :
North 46° 27’  East 100°  49’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 40 Side2: 65 Side3: 40 Side4: 65 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Суварга дацангийн суурь үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
1756 он
1869 он Манба дaцан
1885 он Дүйнхор дацан

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
БХЭЦ 093

судалгааны баг :
Team: Б

Лувсан


Аман түүх

Газрын зураг :