Халтарын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Халтарын хүрээ,Гэндэнпил,

Ринчений зураг дах дугаар :
78

Ринчений жагсаалт дах нэр :
Халтарын хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Отгон сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Хошууч бэйлийн хошуу

Товч түүх :


Завхан аймаг Отгон сум. Халтарын хурал /Гэндэнпил дацан/ Хуучин Сайн ноён хан аймгийн хошууч Мэргэн бэйс Дашзэвэгийн хошууны нутаг одоогийн Отгон сумын Буянт багийн Буянт голын баруун тал Зүмбэр уулын ингэрт нутгийн олны дунд Халтарын хүрээ гэж нэршсэн хурлын газар төвхнөж байжээ.Тус хошууны анхны хурал сүм болох одоогийн Цагаанхайрхан сумын нутагт абйсан Дуутын хүрээнээс хувилгаан Агваанпэрэнлэйжамц хурлын газар салбарлуулан энэ дацанг байгуулжээ.Энэ нь 1832 оны үе бөгөөд Гэндэнпил дацанд Цогчин, Хангал, Ганжуур, Хайлан, Чойнпорол хурлууд хурж байв.Тус дацан нь Буянт голын нэг цутгал болох Халтарын голын савд байсан тул уг голын нэрээр нэрлэгдсэн бөгөөд одоо Халтарын гол ширгэж хоосон саарь үлдсэн байна.20-р зууны эхэн үеэр энд 4-5 дугантай 100 гаруй ламын данстай Чойрын дуган, Хайлангийн дуган, Нүннээн дуган, Ганжуурын дуган, Хангалын дуганзэрэг дуганууд байжээ.Хурлын анхдагч дацан нь Гэндэнпил дацан юм.Лам нар нь зуны эхэн сард Майдар эргэх, зуны дунд сард маанийн бүтээл хийх, намрын эхэн сард Ганжуур эргэх, хаврын дунд сард Нүгнээ сахих зэрэг зан үйлүүдийг хийж байжээ.Тус хурлын дэг ая дан нь Дуутын хүрээний дэг ая дантай адил байсан гэдэг.1930-аад оны сүүлчээр тус хийдийн хувилгаан нь хөрш Шилүүстэй сумаас тодорсон Амьдай гэгээн бөгөөд тэрбээр 1938 онд хүрээ хийд хаагдах үед 5 настай байжээ.Одоо тус хийдийн туурь маш тодорхой үлдсэн бөгөөд хатуу чанарын бөөрөнхий чулуугаар сүм дуганын суурийг тавьсан нь мэдэгдэнэ.Мөн сүм дуганы суурийн өнцөг хаалга довьжоо зэрэг нь тодорхой харагддаг.Энэ туурь нь ерөнхийдөө байгалийн болон хүний үйл ажиллагааны элэгдэл хорогдолд бага орсон төдийлөн их гэмтээгүй туурь байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” Уб 2004

Байршлын тайлбар :
Отгон сум, Буянт багийн нутаг, хангайн бүсийн өмнөд хэсэг, Говь-Алтайн нуруудтай золгох уулзвар юм. Отгонтэнгэр уулын тусгай хамгаалалтай бүсийн салбарт хамаарна. Отгонтэнгэр уулын зүүн салбараас эх авсан Буянт гол баруун урагш урсан Завхан голд цутгана. Энэ голын баруун эрэг дээр Буянт багийн төвийг хуучны хүрээ байсан газарт байгуулжээ. Харин баруун талын салааг / хойноос урагш сунаж тогтсон байдалтай/ Халтарын гол гэж нэрлэдэг. Энэ голын баруун талд Зүмбэр уулын энгэрт Халтарын хүрээ байрлаж байсан. Эдүгээ Халтарын гол усгүй, бөөрөнхий чулуутай хуурай сайр болон хувирсан байна. Ойр хавьд нь суурин газар үгүй.

GPS хаяг :
North 47° 25’  East 097°  39’

Нийт газрын хэмжээ :
Side1: 300 Side2: 400 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын туурь тод хадгалагдан үлдсэн. Уул газар нь бөөрөнхий улаан чулуу ихтэй учир төдийлөн хагарч бутрахгүй, хатуу бөөрөнхий чулуугаар барьсан туурь тууриуд тод үлджээ. Хүрээний гадуур тодорхой хэмжээ тогтоох хашаа саравчны ул мөр байхгүй боловч үлдсэн байшин барилгын сууриар багцаалж үзвэл 300х400м хэмжээтэй юм. Бидний үзсэн бусад тууриудаас дараах онцлогтой. -Хатуу бөөрөнхий уулын чулуугаар байшин барилгын суурийг тавьсан байсан -Тууриуд бүхэлдээ их тод хадгалагдсан нь хангайн нуурууны хөрс сайтай, элсэрхэг бус хатуу хөрсөнд байрлаж байсантай холбоотой. -Хүрээний туурин доторхи барилга байшингуудын үүд хаалга зэрэг нь тодорхой мэдэгдэнэ. -Хүрээний туурин дотор илүү олон тооны гэрийн буйрны чулуун хүрээ хадгалагдсан. Гэр дугана хурлын газар бусад хүрээ хурлын газруудаас илүү олон байсан болов уу? гэмээр байдалтай. Ойр зэргэлдээ нь айлууд зусах зуслангийн газар боловч хүрээний туурь цэвэр цэмцгэр байдалтай юм.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1945 он - Ярилцлагын дугаар:002
Огноо нураагдсан:: 1946 он - Ярилцлагын дугаар:002

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ЗАОТ 062

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : 3. Намхай (лам явсан) 2. Дамдин (лам явсан) 1.Лхажав (лам явсан) - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
Олон лам байсан гэсэн мэдээ

Тэмдэглэл :
Шилүүстэй сумаас тодруулсан бөгөөд 1938 оны үед Халтарын хүрээ хаагдах үед 5 орчим настай байсан тэр хувилгаан нутагтаа буусан түүхтэй ажээ. Халтарын хүрээ нь Отгон, Шилүүстэй сумын нутгийн төв хэсэг, Хангайн бүсэд байрлаж байжээ. Хүрээний гол шүтээн, хурал номын үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл үгүй.

Хүснэгтийн дугаар :
ЗАОТ 061

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors