Цагаан арын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Цагаан арын хүрээ,Суурингийн хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Дарвин сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Засагт хан аймаг

Байршлын тайлбар :
Ховд аймгийн Дарвин сумын Мөрөн багийн нутаг Сутай хайрхан уулын баруун хойт талд Цагаан ар гэдэг өндөр уулын өвөрт хуучин хүрээний туурь бий. Хүрээний туурийн өмнө зүгт (ертөнцийн зүгээр бол зүүн хойт талд) Хөвхөрийн гол Тунгалагийн тал руу түрэн орсон өргөн хөндий бий. Хүрээний ар талд лам нарын тахиж байсан Цагаан арын овоо бий. Ойр хавьд төв суурин газар үгүй. Мөрөн багийн малчид зуны цагт нутаглана.

GPS хаяг :
North 46° 49’  East 093°  23’

Нийт газрын хэмжээ :
Side1: 23 Side2: 32 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Цагаан арын хүрээний туурь нэлээд сайн хадгалагдан үлдсэн. Гол бололтой цогчин дуганыг шавар, тоосгоор барьсан нь мэдэгдэнэ. Нурсаны дараа суурин дээр нь шар шавар, тоосгоны үлдэгдэл хоцорсон нь холоос цайран харагдана. Дэргэд нь очиход туурийн дотор байдал тодорхой, дөрвөн тал болон дөрвөн өнцөгтэй овгорууд байхаас гадна туурийн урд талын хоёр өнцөгт олон тооны чулуунууд үлдсэн. Хоёр өрөө эсвэл залгаа байсан бололтой хоёр байшингийн туурь тод байгаа. Үүнээс гадна гол дуганы баруун өмнө талд 1,1 метр өндөр барилгын хананы тоосгон хэсэг хадгалагдсан байгаа. Мөн хүрээний гадуур хашаа, бусад байшин барилгын болон гэрийн туурь бий. Лам нарын усны хэрэгцээгээ ханган ууж байсан худгийн ул мөр зүүн урд талд нь байгаа. Нутгийн хүмүүс Ноёны худаг гэдэг юм байна. Энэ худаг хүрээг тараах үед дарагдсан учир хүмүүс ухаж төнхөлгүй байснаа социализмын үед дэргэд нь шинээр худаг малтан гаргаж ашиглах болжээ. Хүрээний эгц ар талд лам нарын тахиж байсан Цагаан арын овооны үлдэгдэл байгаа. Овоонд ганц нэгэн хадаг уясан байдалтай. Гадны хүмүүс энэ овоонд очихыг нутгийн хүмүүс төдийлөн таашаахгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
1800-д оны үе

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1938 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1950-д он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
60 орчим лам

Тэмдэглэл :
1. Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутагт 1938 оны үед хаагдсан хүрээний тод туурь бий. Нутгийн иргэд Цагаан арын хүрээ эсвэл Суурингийн хүрээ гэж нэрлэдэг. Цагаан ар гэдэг нь хүрээний ар талын уулын нэр юм. Хүрээ буюу суурин газар байсан гэдэг утгаар нутгийнхан сүүлийн жилүүдэд Суурингийн хүрээ гэж нэрлэх нь илүү болжээ. 2. Проф. Б.Ринченгийн бүртгэлд энэ хүрээний тухай тэмдэглэгдээгүй. Ахмадуудын өгүүлж байгаагаар Дарви сумын нутагт анхны хүрээ Бумбат хайрхан уулын өвөрт байгуулагдсан бөгөөд хожим хоёр тасарч нэг нь Дэлгэрийн голд, нөгөө нь Цагаан арын өвөрт суурьшсан байна. Үүний хамт лам нар ард иргэдээ даган нүүдэллэн амьдарч байсны ул мөр дуганын туурь зэрэг нь Хөвхөрийн голын Цагаан суврага, Өндөр дэнж зэрэг газруудад байдаг ажээ. 7. Хүрээний тууринд үлдэж хоцорсон гол цогчин дуганы хэмжээг энд тэмдэглэсэн байгаа. 11-13. Цагаан арын хүрээ хэдийд байгуулагдсан, хаагдахын өмнө хэдэн ламтай байсан, үүсгэн байгуулагч нь хэн гэдэг хүн байсан талаар баттай мэдээлэл олдоогүй. Харин Дэлгэрийн хүрээнээс багавтар цөөн тооны ламтай байсан бололтой. 1930-д оны үед Хасагийн дээрэмчид энэ хүрээг тонон дээрэмдэсний дараа үйл ажиллагаа нь багассаар 1938 оны орчим тарсан гэж мэдээлдэг.

Хүснэгтийн дугаар :
ХОДР 104

судалгааны баг :
Team А

Газрын зураг :