Дэрсэн усны хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Дэрсэн усны хийд,Зүүн зангийн хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Хэнтий
Сум :
Дархан сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Ахай бэйсийн хошуу
Товч түүх :
Хэнтий аймгийн Дархан сумын Зүүн зангийн хийд Хуучнаар Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Дархан сумын нутаг, тал хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн урагш 75 км-т, Дэрсэн ус хэмээх газар уг хийд оршдог байжээ. Хойноо Бүлтэн цагаан толгой, баруун талд нь Улаан толгой, зүүн талд нь Бурхантын айраг хэмээх толгой, урдаа Зүүн мандал уул бий. Уг хийдийг Зүүн зангийн хийд буюу Дэрсэн усны хийд гэж нэрлэгдэг байжээ. Аман эх сурвалж: Энэ хийдийн жас нь нэлээн баян байжээ. Хийдийн баруун талд гуталчин, элдүүрчин, мужаан гурван хятад амьдардаг байжээ.
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд:Дэрсэн ус гэдэг газарт урагшаа харахад Зүүн Мандал уул, зүүн талдаа Бурхантын айраг хэмээх толгод,Зүүн хойд талдаа Дэрсэн усны Хүрэн Өндөр хэмээх толгод бий. Хойноо Бүлтэн цагаан хэмээх толгод бий. Баруун талдаа Улаан толгой,Өндөр Улаан хэмээх уултай сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т оршино. GPS given for Darkhan Sum Centre
GPS хаяг :
North 46° 37’ East 109° 24’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн суурь чулууны хэмжээ тодорхойгүй боловч балархай ул мөр үлдсэн.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Хүснэгтийн дугаар :
ХЭДР 032
судалгааны баг :
Team: Ж