Олдохийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Олдохийн хийд,Үл олдохийн хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
721

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Үл олдохийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Хулд сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Говь түшээ гүний хошуу, дараа нь Дэлгэрхангай уулын хошуу, Богд хан уулын аймаг

Товч түүх :


Дундговь аймаг Хулд сум.Үл олдохын хийд. /Олдохын хийд./ Түшээт хан аймгийн Дайчин Бэйсийн хошууны нутаг одоогийн Хулд суманд сумын төвөөс баруун тийш 55 км-т Үл Олдохын талын Олдохын усны зүүн талд энэхүү хийдийн туурь байна.Олдохын хийдийн үүсэн байгуулагдсан он цаг нөхцөл байдлын тухайд “...1876 онд Түшээт вангийн хүрээнээссалбарлан үүссэн.Хошууны хүрээ Хуй-Хуйн дээрэмчид ирснээс дайжин нүүж яваад Олдохын хар товог хэмээх усанд бууж түр суурьшив.Хошуу хүрээ хуучин байрандаа очихоор нүүхэд зүүн сумын занги Бариад санаа сэдэж нүүдлээс гэвхүй Бадам нарын 6 лам авч үлдэхэд сүм дуган барь хурал хуруулжээ.Занги Бариад эрхлэн олон ардаас өглөг хандив цуглуулан сүм дуган барьж лам хуврагийг нэмэн суулгаж том хүрээ болгон дэлгэрүүлэв.Олноо өргөгдсөний есдүгээр /1919/ онд Богд хаанд мэдүүлж “Дэчинлхүндэвлин” нэрийг шагнуулав.1914 онд хийдийн лам Хайдав, цорж Наваан нар Гандан хүрээнээс дэг жаяг авч цанид дацан тогтоов.Чогчин, Цаннид, Жүд, Дүйнхор дөрвөн дацан, найман сан Жастай, 150-иад ламтай энэ хийдийн дэг жаягийг Барь лам тогтоож өгсөн.Урьд цорж Лувсанцэдэн, аграмба Хайдав нар тэргүүлж явсан...” хэмээн бичсэн түүхэн баримт архивийн материалд хадгалагдаж буй.Олдохын хийд нь 20-р зууны эхээр 300-400 лам хурдаг, 4 жастай, Цогчин дуган нь модон бусад дугануд нь шавар нийт 6-8 дугантай нилээд тооны суваргууд бүхий хийд байжээ.Нутгийн зарим хүмүүсийн мэдээллээр 600-100 ламын данстай гэсэн мэдээ ч бий. Зуны эхэн сард Майдар эргэдэг, дунд сард 45 хоногын Хайлан хурна.Харин намрын эхэн сард Ганжуур эргэдэг байжээ.Зүүн урд байх Улаан овоог тахив.Энэ хийдэд мөн Домын дамьжаа Гавьжийн дамжаа барьж байсан мэдээ байна.Хийдийн ойролцоо Намнангийн Лувсандорж гэж зоч лам суудаг байжээ.Одоо дуганын тууриудын овгор шороонууд л үлдсэн 1990-ээд оны дундуур туурийг хүмүүс ухаж маш их гэмтээсэн.1990 онд сахиусын дуганы туурин дээр нэг жижиг модон дуган барьж хурал хурж эхэлсэн боловч сүсэгтэний хөлөөс дэндүү зайтай тул удалгүй хурхаа больж энэ дуган нь 10 гаруй жил тэндээ байж байгаад 2003 онд буулгагдан Хулд сумын төв дээр зөөвөрлөн ирж босгосон ажээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Хулд сумын иргэн 85 настай .............. гуайтай хийсэн ярилцлагаас /2007.07.02/

Байршлын тайлбар :
Аймгийн толинд: Олдохын талд Өмнө-говь аймаг, дундговь аймгийн хилд ойрхон. Хулд сумаас баруун урагш 55 орчим км-т Олдох гэдэг нэртэй газар байна. Ард талдаа 100 орчим метрийн зайд хуучин нэгдлийн үеийн мотортой худагны байшин харагдаж байна. Ойр орчимд уул байхгүй цэлийсэн тал байна.

GPS хаяг :
North 44° 49’  East 105°  22’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У200 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энэхүү газарт хэдхэн овгор шороо л байна. Хүмүүс маш их ухсан байдалтай. 1990 онд сахиусны суурийн дуганан дээр нэг дугана барьсан байсан боловч хүн очдоггүй байсан тул нэг ламтай байж байгаад 1991 онд сумын төвд гэр дуганатай хурал хурж байгаад сахиусны дугана дээрх дуганаа буулгаж сумын төвд авчираад 2003 онд барьсан. Одоо сумын төвд гурван жоохон хүүхэдтэй хурал хурж байна. Тогтмол хуралгүй. Нэг суварга босгосон боловч тэр нь одоо тохойн чинээ суурь л үлдсэн байна. Нар салхинд элэгдээд үгүй болжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
XX зууны эхэн үе

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ранжун,Лувсанцэрэн | Ярилцлагын дугаар: П.Нямлхагва Төгс жавхлант н
Нэр, цол хэргэм : Хошуу хийдийн тамгын захирагч | Ярилцлагын дугаар: П.Нямлхагва Төгс жавхлант н

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000
600

Хүснэгтийн дугаар :
ДУХД 021

судалгааны баг :
Team: Д

Пүрэвсэнгэ Пүрэв


Аман түүх

Газрын зураг :

Нэмэлт материал

ДУХД 021

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДУХД 021  ATSF  П.Нямлхагва  Төгс жавхлант нутаг  Ном Хуудас : 28-35  0000-00-00  Улаанбаатар    Д