Дэжидчойпиллин хийд
Сүм хийдийн нэр : Дэжидчойпиллин хийд
Байрлах аймаг :
Увс
Сум :
Наранбулаг сум
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Наранбулаг сумын төвийн баруун хойт талд байрлалтай. Сүмийн баруун хойно Наранбулаг гэдэг жижигхэн булаг бий. Сумын гэр хороолол нь сүмийнхээ дээд талаар сумын барилга байшингууд нь зүүн болон доод талаар байрлана. Наранбулаг сум Хан хөхийн нурууны салбар Тогтохын шилийн өвөрт, Шивээт хөдөөгийн зүүн захад оршдог. Нутгийн иргэд сумын төвийг Наранбулаг булгийн зүүн талд 2 улаан Яварын дунд байрладаг гэж ярина. Тахилгатай газар сумын төвөөс баруун өмнө тийш 5 км орчимд “Гүмбэртийн овоо” гэдэг газар бий. Гүмбэртийн овоо тэгш тал газар жижиг нуурын эрэгт бий. Яг сүмийн ойролцоо эрхэмлэж үздэг нь Наранбулаг бий. Сумын хүн ам нь дөрвөд, баяд, хотон, халх, нараас бүрдэнэ.
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 1991 он
Founders/Refounders :
Чойнзон
Т.Цовж
А.Далай
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн өдөр тутмын болон сарын хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал: Цогчэн, цагаан сарын ерөөл хурна Шинийн 16-нд Майдар эргэнэ
Жилийн хурал: .
GPS хаяг :
North 49° 23’ East 092° 34’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Гэр дуган нэгтэй, энэ нь ном судар хадгалах, гал тогоо ажиллах, хоёр жижиг байрыг залгуулан барисан байрлалтай. Хийдийн гадуур шавран хашаатай. 50 х 50 м хэмжээтэй байна. Гэр дуган нь хурал хурах, бусад шашны зан үйлийг явуулах зориулалттай. Дотоод тохижилт зай багтаамж хэвийн биднийг очиход засвар хийхээр бурхан тахилаа хураасан байлаа. Гэхдээ гэр дуганы барилга хуучин засвар хийх шаардлагатай болжээ. Хийдийн хашаан дотор манаачийн гэр байна.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
М.Цэрэнсоном / Наранбулаг сум тус хийдийн хурлын лам албан тушаалтай/
Хэдэн фото зураг авсан :
20
Зураг авсан огноо: он :
2007-06-09 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| УВНГ 010 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-09
Тэмдэглэл :
4д. Жадо Ренбүчи багш 1991, 1994 онуудад хоёр удаа тус хийдэд морилж байсан. Бурхан багш, арван хангал Балданлхам зэрэг бурхадуудыг залсан.
1. Хийдийн Дэжидчойпил анх үүсгэж байгуулагдсан. Энэ хүн 1937 оны хүртэл Улаангомын хийдэд шавилан сууж байсан. 21 нас хүрээд 1937 онд улаангомын хийдээс гарахдаа гэлэн сахилтай байсан.
1а. Хийдийн нэр нь Монголоор "Амгалан ном арвижих" гэх утгатай байна. 1990-д оны үеээр тус хийд улсын бүртгэлд гэрчилгээ авсан байна. гэхдээ сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа учраас гэрчилгээ хураагдсан буюу хүчингүй болсон.
Хүснэгтийн дугаар :
УВНГ 010
судалгааны баг :
Team А
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.