Шиваа ширээтийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Шиваа ширээтийн хүрээ ,Ширээтийн хүрээ ,

Ринчений зураг дах дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Өндөр улаан сум Чулуут сумдын зааг нутаг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Сайд вангийн хошуу

Байршлын тайлбар :
Өндөр улаан сумын төвөөс баруун тийш 35 км, Чулуут сумын төвөөс зүүн тийш 45 км газарт Өндөр улаан Чулуут сумдын зааг нутаг Хүрээний буурь хэмээх газарт уг хүрээний туурь оршино. Чулуут уулын хойд эрэг дээр Хүүхдийн овооны бэлд баруун талд Чулуутын хадат зүүн талын Даахын ам, урд талд Хүүхдийн овоог эртнээс тахиж ирсэн.

GPS хаяг :
North 48° 51’  East 100°  20’

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуутын голын хойд эрэгт энэ хийдийн туурь оршино. Сүм дуганы туурийн шороон далан газрын хөрснөөс 50-60 см өндөр өргөгдсөн ба чулуун сууриуд тод мэдрэгдэнэ. Одоогоор 11 сүм дуганбайгууламжийн суурь тоологдож байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : 3-р дүрийн Ширээт хутагт Намхайдорж - Ярилцлагын дугаар: 001

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар

Тэмдэглэл :
Ар халхын тамгатай томоохон хутагтуудын нэг Сайн ноён хан аймгийн Шиваа ширээт хутагтын "Ширээт" хэмээх цол алдраар Ширээтийн хүрээ гэж нэрлэсэн энэхүү хүрээ нь 250 жилийн түүхтэй Чулуут, Өндөр-улаан сумд буюу тухайн үеийн Сайн ноён хан аймгийн Сайд вангийн хошууны бүс нутгийн шашин номын томоохон төв болж байжээ. 3 дахь дүрийн Ширээт хутагт Намхайдорж 33 насандаа шороон эр нохой жил Чулуут голын хавөөнд Гэндэнчойпэллин хэмээх энэ хийд буюу энэхүү Ширээтийн хүрээний үндэс суурийг тавьжээ. Цам гарч майдар эргэж байсан ба гол шүтээн нь Лхам, Жамсран байжээ. Цам гарахдаа Эрвээхэй бүжиг гэж хэсэг гарч байсан ба үүнд эмэгтэй хүн гарч тоглодог байсан нь монголын буддын шашны сүм хийдэд ховор байдаг онцлог явдал байлаа. Сүм хийдийг хаамагц удалгүй шатааж ямар ч босоо шон мод үлдээгээгүй устгасан. Ширээтийн хүрээний бурханч лам Онгоодой хэмээх хүний бүтээж урласан бурхан,болон түүний хэрэглэж явсан алх дөш зэрэг багажууд эдүүгээ Архангай аймгийн төвд хадгалагдаж байна.

Хүснэгтийн дугаар :
АРӨУ 012

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :