Алтаадын дугана
Read in English
Сүм хийдийн нэр :
Алтаадын дугана,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
дончид
Төвд нэр Уайли:
*stong mchod
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
272
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Уулын дончидын хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Булган
Сум :
Бугат
Баг :
2-р баг, Нарийн даваа хэмээх газар
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу
Товч түүх :
Булган аймаг Бугат сум. Алтаадын дуган /Уулын Дончидын хурал/ Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг одоогийн Бугат сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т 2-р багийн нутаг Нарийн даваа хэмээх газар уг дуганы туурь байдаг.Ар талд нь Тэмээтийн шугуй хэмээх хадат уул өмнөд талд нь Индэрт хайрхан хэмээх тахилгат уул бий.1880-аад оны үед Дайчин вангийн хүрээний Чүлтэм гэсгүй гэх хүний үүсгэн байгуулсан энэ дуган нь мөнх зултай тахилч ламтай цагийн хурал байжээ.Хаврын тэргүүн сарын шинийн эхнээр болон зуны дунд сар намрын эхэн дунд саруудад, өвлийн эхэн сарын Бурхан багшийн дүйцэн өдрүүдээр энэ орчимоор нутагладаг 5-6 лам цуглан хурал хурдаг байжээ.Мөн зуны эхэн сарын эхээр Индэрт хайрханы овоог тахидаг байжээ.1936 оны сүүлчээр уг дуган хаагдсан бөгөөд эзгүйрч үлдсэн дуганыг 1950-иад оны дунд үеэр уг дуганыг нураажээ. /Бугат сумын ИТХТ-ийн даргатай хийсэн ярилцлагаас 2007.08.09/
Байршлын тайлбар :
Ойн уулархаг бүсэд Бугат сумын төвөөс баруун зүгт 60 км газарт 2-р багийн нутагт Нарийн даваа хэмээх газарт уг дуганы туурь бий. Туурь Тэмээтийн шугуй хэмээх хадат уулын ар хормойд байх ба баруун талд Мэдээч хэмээх хадам өндөр уул, баруун хойно Сонгинот хайрхан хадат уул, хойд талаар 2 км-т Индэрт хайрхан тахилгат уул байна.Туурийн зүүн талд Хан жаргалантын нуруу үргэжилнэ.Арын талын Индэрт хайрхан уулын овоо нь бөөгийн тахилгатай, нутгийн ардуудын яриагаар энэ орчмын уул ус догшин савдагтай гэлцдэг.Туурийн зүүн хойд талд 1 км орчимд Уул, Цочиртын голын бэлчир байх ба эндээс Алтаадын гол гэсэн нэрээр урсаж туурийн араар урсана.
GPS given for Bugat Sum Centre
GPS хаяг :
North 49° 3’ East 103° 40’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 7 Side2: Ө 5 Side3: У 7 Side4: Ө 5 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын бүсийн өвс ургамал туурийн орчим битүү ургаж бүрхсэн. Нутгийн хүмүүс зорьж очиж мэдэх ба энд сүүлийн таван жилд ухсан болов уу гэмээр гурван нүх байна. /хувь хүмүүс гараар ухсан/
Сүм хийд байгуулагдсан он :
1870-д он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-12 лам
Хүснэгтийн дугаар :
БУБГ 044
судалгааны баг :
Team: Г
