Үймээний дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Үймээний дугана,Уулын хурал /Уулын дончидын хурал /,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
274

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Уулын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Бугат

Баг :
2-р багийн нутаг Үймээн гэдэг газар

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Бугат сум. Уулын хурлын дуган Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг одоогийн Бугат сумын 2-р багийн Үйзэн гэдэг газарт сумын төвөөс баруун тийш 40 орчим км-т Шарчуул уулын өвөр энэ хурлын 1 дуган төвхнөж байжээ.Өмнө талд нь Хан Жаргалант хайрханы овоо бий.Уг дуганы байгуулагдсан он үүсгэн байгуулагч нь тодорхойгүй бөгөөд 1930-аад оны үед зөвхөн зун намрын улиралд Дайчин вангийн хүрээнээс лам нар ээлж ээлжээр гарч ирж цагийн хурал хурдаг байжээ.Зуны эхэн сард олон лам нарын бүрэлтхүүнтэйгээр Хан Жаргалантын овоог тахих ёслол үйлддэг байжээ.Уг дуганы хурал 1937 оны хавар цагаан сарын Ерөөл хураад хаагдсан ба түүнээс хойш дахиж хураагүй байна.Бурхан тахил ном судрыг Үхэр тэргээр Дайчин вангийн хүрээ рүү зөөвөрлөн үлдсэн дуганыг 1940-өөд оны сүүлчээр нураажээ. /Бугат сумын ИТХТ-ийн даргатай хийсэн ярилцлагаас 2007.08.09/

Байршлын тайлбар :
Ойн бүсэд Бугат сумын төвөөс баруун тийш 40 км газарт 2-р багийн нутаг Үймээн гэдэг газар уг дуганы туурь байдаг.Хойд талд 200-д метрт Шарчулуу хэмээх өндөр уул өмнөд талдаа Хан жаргалант хайрхан байна.Дуганын зүүн талд Асгат уул байх ба өмнөд талд 200-д метрт Модот уулын гол урсана. GPS given for Bugat Sum Centre

GPS хаяг :
North 49° 3’  East 103°  40’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 10 Side2: Ө 7 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн орчимд айлын өвөлжөө баригдсан. Айл өвөлждөг байсан ба уг өвөлжөөнөөс чанх урд 100-д метрт байх Дуганы дэвсэг гэж нэрлэгдэх газарт туурийн ором ердөө мэдэгдэхгүй. Яг туурь нь байсан гэх газар дээр малын өвөлжөө бий болжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1890-ээд он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар

Хүснэгтийн дугаар :
БУБГ 045

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :