Могойтын дуган
Read in English
Сүм хийдийн нэр :
Могойтын дуган,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
271
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Могойн хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Булган
Сум :
Бугат
Баг :
2-р баг Могойт гэдэг газар
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу
Товч түүх :
Булган аймаг Бугат сум. Могойтын дуган Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг одоогийн Бугат сумын 2-р багийн нутаг сумын төвөөс зүүн хойш 17 км-т Могойт хэмээх газар Моност булгийн давааны баруун өмнө Баянзүрх уулын хойд биед энэхүү цагийн хурлын дуган төвхнөж байв.Хэзээ хэн анх үүсгэн байгуулсан нь тодорхойгүй энэ дуганд хүрээ хийд хаагдахын өмнө 1935, 1936 оны үед нутгийн 4-5 лам нар үе үе цуглаж /ялангуяа зун намрын улиралд/ цагийн хурад хурдаг байжээ. /Бугат сумын ИТХТ-ийн даргатай хийсэн ярилцлагаас 2007.08.09/
Байршлын тайлбар :
Өндөр уулын бүсэд Бугат сумын төвөөс зүүн хойш 27 км газар 2-р багийн нутаг Могойт гэдэг газар. Зүүн талд Шивээтийн хонх хэмээх модот өндөр уул, зүүн хойно Моност булгийн даваа, Баруун хойно Ихрийн бууц,чанх өмнө Баянзүрх хэмээх тахилгатай уул байна. Өмнө талд 100-гаад метрт Могойтын гол урсана.
GPS хаяг :
North 49° 14’ East 103° 42’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Газрын хөрснөөс дээш 20 см өргөгдсөн шороон далан байх ба түүний дээр маш их хэмжээний өвс ургамал ургасан болно.Тууриас зүүн хойно 100-150 метрт малын өвөлжөө байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
БУБГ 046
судалгааны баг :
Team: Г