Зүүн со гүний хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Зүүн со гүний хүрээ,
Төвд нэр Уайли:
*bshad sgrub dar rgyas gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
290
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Зүүн соо гүнгийн хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Булган
Сум :
Бүрэгхангай сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Жонон Вангийн хошуу
Товч түүх :
Булган аймаг Бүрэгхангай сум. Зүүн Соо гүний хүрээ Түшээт хан аймгийн Жонон гүний хошуу /хожим Зүүн Соо гүний хошуу буюу Бүрэгхангай уулын хошуу/ одоогийн Бүрэгхангай сумын төвийн хойд талд Бүрээ толгойн ингэрт Зүүн Соо гүний хүрээ буюу Шаддубдаржааин хийд төвхнөж байжээ.Анх энэ хүрээ үүсэн байгуулагдахдаа Баян хангай уулын өвөрт төвхнөж байгаад хожим нь 1880-аад оны дундуур энэхүү бүрээ толгойн өвөр Шивэртийн голд ирж суурьшжээ.1720-иод оны үед байгуулагдсан гэх энэ хүрээ нь 1000 орчим ламтай 4 том дацантай Лхам шүтээнтэй, маш том хэмжээний Цам гардаг, мөн Майдар эргэх, Хайлан хурах, Нүгнээ сахих, Ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйлийг тогтмол хийдэг томооохон хүрээ байжээ.Хүрээнд Домын дамжаа, Гавьжийн дамжаа, маарамбын дамжаа барьдаг байсан байна.Уг хүрээ хийдййг үүсгэн байгуулагдсан тухайд эдүгээ Монгол улсын үндэсний төв архивт “...Анхны засаг тайж Пунцагравдан Чин Улсын Найралт Төвийн наймдугаар /1730/ онд бэйл Чимчүгнамжилын хошуунаас салж тамга олж, тусгай хошуу болж Гэр дугантай хүрээ байгуулан мөн онд Манба, Зурхай хоёр дацан үүсгэв.Тэнгэрийн Тэтгэсний /1736-1795/ онд Засаг тайж Гончигцэрэн хэдэн сүм байгуулж хувийн хүчнээр харьяат сүмд П Богд гэгээнтнийг залж гурваэ зүйлин тахил, наадам өргөж сүмд “Шаддубдаржаалин” нэр шагнуулж, цагаан хашаа барих, цорж нэгийн оронг байгуулах лүндэн буулгажээ.Төр Гэрэлтийн /1821-1850/ онд Засаг тайж Гимпилдоржийн үед Цаннид дацан байгуулжээ.Бүрэнт Засагчийн /1862-1874/ онд ҮП Богд гэгээнтнээ соёрхол айлтгасанд тус хийдэд Гавжийн мяндаг авч болно хэмээн лүндэн буулгасаныг хичээнгүйлэн дагаж одоо гавжийн мяндаг талбисаар буй.Мөн Бүрэнт Засагчийн /1862-1874/ онд Засаг Гимпэлдоржийн үед Жүд дацанг байгуулжээ.Бадаргуулт Төрийн /1875-1908/ онд гүнгийн зэрэг засаг тайж Ванчигравдангийн үед Дүйнхор, Гүнрэг хоёр зүйлийн номын сургууль байгуулжээ.Олноо өргөгдсөний хоёрдугаар /1912/ онд Очирдарь Богд эзэн хаан Эрдэний сууринд заларсан учир хишиг тархаах зарлигийг дагаж харьяат хийдэд “Шаддубдаржаалин” нэр, хурлын ханбод үе улиран тунгалаг цол, цорж нэгийн орон тогтоож, бага ламд хувилгаан ямба, да ламд торгон дэвсгэр, дэмч ламд шар цоохор олбог олбогтүн хэмээснийг хичээнгүйлэн дагаж шийтгүүлжээ.Эдгээр хурал сүм Шивэрт хэмээх газар нутаглан сууна” гэжээ” гэсэн бармт хадгалагдаж байна.Хүрээ хийд хаагдахын өмнө Дамбий гавьж Чүлтэм гавьж, Даржаа маармаба, Самбуу маарамба зэрэг эрдэм чадалтай лам нар олон байсан байна.1937 оны эхээр тухай үеийн төр засгаас сүм хийд лам нарыг хавчиж эхлэх үед тус хүрээнээс 60 шахам лам хувраг баривчлагдан явснаас Санжаа гавьж, Голио Даржаа, бас хятад маарамба хэмээн нэрлэгддэг нэгэн хүн имйг 3 хүн буцаж ирсэн гэдэг.1937 оны дундуур хүрээ хаагдсанаас хойш 1939-1940 онд сүм дуганыг зөөвөрлөхийг нь зөөж ихэнхийг нь шатаан устгажээ. Холбогдох эх сурвалж: 1.Тус сумын уугуул иргэн эдүгээ Улаанбаатар хотын харьяат 87 настай Сугар /Монгол улсын СГЗ хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн ээж/ гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.12 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Бүрэгхангай сумын төвийн хэсэгт 1 км орчим газар туурийн хойд талд 200 метр орчимд Бүрээ толгой,баруун талд Дархан хайрхан ,баруун хойно Зүрхийн ам 200 орчим метрт зүүн талд Зоорьт хэмээх нүцгэн уул 150 орчим метрт баруун талаар 80-аад метрт Шивэртийн гол урсана.
GPS хаяг :
North 48° 15’ East 103° 50’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогийн байдлаар 8-12 сүм дуганы туурь мэдрэгдэх ба газрын хөрснөөс дээш 5-10 см өргөгдсөн шороон далан, суурийн чулуунууд буй. Туурин дээр элдэв шарилж гэх мэт хогийн ургамал ургаагүй байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1723 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000 орчим лам
Хүснэгтийн дугаар :
БУБҮ 054
судалгааны баг :
Team: Г
