Могодын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Могодын хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
279

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бумбатын доод хүрээ, Могод хүрээ, Доод Бумбат

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Булган

Сум :
Могод

Баг :
1-р багийн нутагт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Бишрэлт гүний хошуу/ Баруун Со гүний хошуу

Товч түүх :


Булган аймаг Могод сум. Могодын хүрээ /Бумбатын доод хүрээ/ Могод сумын 1-р багийн нутаг сумын төвөөс хойш 40 орчим км 1-р багийн төвөөс зүүн тийш Орхон голын савд хуучин багийн төв байсан туурийн дэргэд Могодын хүрээ буюу Бумбатын доод хүрээ нь анх 1751 онд “Эригбугэжээгандандашлин” сүмийг байгуулж Цогчин жасаа хурал хурж эхэлснээр эх үүсвэр нь тавигджээ.Тухай үед хуучин энэ нутагт байсан Баян хошууч багийн сүсэгтэн олны тусын тулд байгуулагдсан байна.Дараа нь 1891 онд гүн Цэдэнсодномын үед Манба дацан сургууль, 1902 онд Гүнрэг дацан, 1916 онд Ламрин хурлын дацанг тус тус байгуулжээ.1937 онд хурал хаагдахын өмнө 3 дугантай 30 гаруй ламтай байсан мэдээ байна. Холбогдох эх сурвалж: 1. Могод сумын иргэн 85 настай Санжаажав гуайтай ийсэн ярилцлагаас 2007.08.13 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Могод сумын төвөөс хойш 39 км газар явж 1-р багийн төв хүрээд тэндээс зүүн тийш Орхон голыг уруудан 12 км явахад хуучин бригад багийн төв байсан туурийн дэргэд 200 орчим метр зайд Могодын хүрээний туурь байна.

GPS хаяг :
North 48° 57’  East 103°  69’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хуучин баг бригадын төвийн тууриас холгүй орших энэ туурийн орчимд зэрлэг өвс ургамал ихээр ургаж байшин хашааны дээр суурь чулуунууд газрын хөрснөөс суларч энд тэндгүй хэвтэж байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1850 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Зүүн Со гүн | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
140

Хүснэгтийн дугаар :
БУМГ 058

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :