Нарийн чингэлийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Нарийн чингэлийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
287

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Нарийн чингэлийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Орхон

Баг :
Халиун баг Дуганы дэвсэг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Орхон сум. Чингэлийн хурал Халиун багийн төвөөс зүүн зүгт 35 км-т Нарийн чингэл хэмээх газарт 3 дуган бүхий уг хурал оршиж байжээ.Хойд талд нь Өндөрийн овоо урд талд нь Даахийн овоо, зүүн талд нь Өвөр булаг хэмээх жижиг горхи урсдаг бөгөөд энэ орчин бүхэлдэ өндөр уулын бүсд багтдаг.1870 оны үед вангийн хүрээний Гэмпил ловон хэмээх хүний үүсгэн байгуулсан гэх энэ хурал нь 20-р зууны эхээр 3 дугантай 40 грауй лам бйанга хурдаг, Лхам сахиустай жалгын хурал байжээ.Харин 1920-иод оны дундуур тодорхой бс шалтгааны улмаас байнгын хурал таслалдаж зөвхөн сар жилийн дүйцэн өдрөөр хурдаг цагийн хуралтай болжээ.Хойд талын Өндөрийн овоо хэмээх овоог тахих бөгөөд энд Ганжуур эргэх, Нүгнээ сахих зэрэг хурал номын зан үйл явагдаж байв.Харин Цам гарч Майдар эргэдэггүй байжээ.1936 оны үед цагийн хурлыг тараан хаасан бөгөөд харин үлдсэн 3 дуган нь 1950-иад оны дунд үеийг хүртэл байж байгаад нураагдсан байна. /Халиун багийн иргэн өндөр настан Даваасүрэн гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.06/

Байршлын тайлбар :
Орхон сумын төвөөс зүүн тийш 80-90 км орчим. Халиун багийн төвөөс зүүн тийш 40 км, Эрдэнэт хотоос зүүн урагш 35 км-т өндөр уулын бүсэд байдаг.Хойд талд Өндрийн овоо хэмээх тахилгатай овоо байна. Урд талд 500 орчим метрт Даахийн овоо, баруун талд Магд хэмээх модот уул зүүн талд 100-гаад метрт судаг дотор Өвөр булаг хэмээх жижиг горхи урсана.

GPS хаяг :
North 48° 50’  East 104°  17’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогийн байдлаар гурван дуганы туурь тод мэдрэгдэнэ. Нэг дуганы ивээст чулуу газарт зоогдоостой хэвээр байна. Хоёр дуганы суурийн шороо газрын гадаргаас дээш 20-25 см өндөрт байх ба далангийн байдалтай болсон. Яг тууриас баруун хойно 20-30 метрт.

Сүм хийд байгуулагдсан он :
1870-аад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
120 гаруй

Хүснэгтийн дугаар :
БУОР 052

судалгааны баг :
Team: Г

Ёндонжамц Даваасүрэн


Аман түүх

Газрын зураг :