Рашаантын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Рашаантын хүрээ,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Наваангүдэмбэ, Рэгзэндэвийгацлин, Дорждамба

Төвд нэр Уайли:
*ngag dbang sku rten pa ?, *rigs 'dzin bde ba'i dga' tshal gling?, rigs 'dzin bde ba'i dga' chen gling?, *rdo rje dam pa

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
283

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Рашаантын хийд, Наваангүдэмбийн хийд, Рэгзэндэвийгацлин-Дорждамба хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Булган

Сум :
Сайхан

Баг :
5-р баг Хүрэмт гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг. Сайхан сум. Рашаантын хийд /Наваан гүдэн ламын хийд/ Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Сайхан сумын төвөөс зүүн хойш 30 орчим км-т 6-р багийн нутаг Рашаант хэмээх газарт уг хийд төвхнөж байжээ.Уг хийдийг тус Эрдэнэ Дайчин чин ван Жамбалдоржийн хошууны Гүдэнбэ лам Наваан 1909 оны үед байгуулсан ба Богдын лүндэн зарлигаар “Ёндондаржаалин” хэмээх нэр авч байжээ.Наваан Гүдэнбэ хэмээх лам нь 1858-1937 оны үед амьдарч байсан тус хошууны эрдэм чадалтай ламын 1 байжээ.Тэрбээр 1925 онд цэргйн нисэх онгоцны газрйг байгуулах хэрэгт 500 адуу тусалж байсан баримт бий.Тус хийд нь 4 дугантай, Гэлүгбагийн урсгалын хийд байсан бөгөөд гол шүтээн нь Улаан сахиус, Дамдин чойжоо байжээ.80-100 ламтай байсан бөгөөд зуны эхэн сард хийдийн зүүн урд байх Рашаантын овоог тахидаг зуны дунд сард Майдар эргэж, намрын эхэн сард Ганжуур эргэдэг байжээ.Уг хийдийг байгуулагдаад удаагүй байхад Дайчин вангийн хүрээний аграмба Дандар ирж Дүйнхорийн ван тавьж байсан мэдээ байна.1937 оны эхээр хүрээ хийд хаагдахад уг хүрээнээс ганцхан Дашням унзад гэдэг хүн баривчлагдан яваад 10 жилийн ял сонсож 3 жил суугаад гарч иржээ.Тэрбээр Могодын хүрээнээс мөн баривчлагдан хоригдож байсан Бүрхэг Дэндэв гэдэг ламын тусламжаар хорих газраас оргосон ажээ.Наваан Гүдэн ламын хийдийн 3-4 дуган 1970-аад оныг хүртэл байсан ба хөдөөний айлууд бараагаа хийх амбаар сав болгон ашиглаж мөн нэгдлийн сүү тосны зовуудын байшин хүртэл болж байжээ.Тус хийдийн сүм дуганын туурь маш тодорхой байдаг бөгөөд 1937 оны үед хүрээ хийд хаагдахтай зэрэгцэн босгосон Наваан Гүдэнбэ ламын шарилын сүм буюу Гүдэн сүм одоо болтол бараг бүтнээрээ үлдсэн байна.Одоо Наваан Гүдэнбэ ламын хийдийн туурин дээр тус хийдийн хурал номын үйл ажиллагааг сэргээж 2007 оны 4-р сараас шинэ цагийн “Ёндондаржаалин” хийд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Холбогдох эх сурвалж: 1. Сайхан сумын 6-р багийн иргэн өндөр настан Дамдинсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.26 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Сайхан сумын төвөөс зүүн хойш 30 км орчимд 6-р багийн нутагт Рашаант гэдэг газар байрладаг.Зүүн урд талд 300 орчим метрт Рашаантын овоо хэмээх тахилгатай овоо байдаг. Хойд талд Рашаант уул ,Баруун талд Рашаантын гол 200-аад метрт урсана. Ойт хээрийн бүсэд оршдог.

GPS хаяг :
North 48° 53’  East 102°  30’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Үлдсэн туурийн дээр шинээр Рашаантын хийдийг сэргээн байгуулж байгаа. Гол цогчин дуганы туурин дээр цогчин дуганыг барьж буй. Хайлангийн дуганы туурь зэрэг 3-4 туурь чандмань хэлбэртэй байрласан ба нилээд тод мэдрэгдэнэ.

Сүм хийд байгуулагдсан он :
1870-аад оны дунд үе

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
1st БУСХ 003 not at site 2nd БУСХ 004 at site

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Чойживын Наваангүдэмбэ | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Б.Ганхөлөг Д.Доржбал лам Д.Өсөхбаяр | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
70 гаруй

Хүснэгтийн дугаар :
БУСХ 001

судалгааны баг :
Team: Г

Дамдинсүрэн


Аман түүх

Банзрагч


Аман түүх

Газрын зураг :