Бухын хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Бухын хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
244
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бухын хурал
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Булган
Сум :
Сэлэнгэ
Баг :
Бухын даваа, Баянцагааны голд
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу
Товч түүх :
Булган аймаг Сэлэнгэ сум. Бухын хурал /жасаа хурал/ Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Сэлэнгэ сумын төвөөс урагш 47 орчим км газар Эрдэнэт хотоос хойш 14 км Бухын давааны зүүн тал Баян цагааны голын хойд эрэгт нэг дуган бүхий энэхүү жасаа хурал төвхнөж байжээ.Уг хурал нь байнгын 3-4 лам суудаг байсан бөгөөд Хангалын Хутагт ламын хийдийн харьяа жасаа хурал байжээ.Дуганы ойр орчимд Хутагт ламын хийдийн бод мал нутаглах бөгөөд сар жилийн дүйцэн өдрүүдийн хурлаар Хутагт ламын хийдээс лам нар ээлж ээлжээр гарч ирэн энэ хийдэд хурдаг байв.1937 онд Хутагт ламын хийдийг тарахад энэ хурал тарсан ба үлдсёэн модон дуганыг 1940-өөд оны дундуур Ламын хийдийн бааз руу нурааж зөөвөрлөжээ. /Хутагт ламын хийдэд шавилж асан 95 настай эдүгээ Улаан баатар хотын Дамбадаржаалин хийдэд хурж буй Очиржанцан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.08/
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Ингэт толгой буюу Сэлэнгэ сумын төвөөс урагш 47 км газарт.Бугат сумын төвөөс зүүн хойш 12 км-т Эрдэнэт хотоос хойш 14 км газар Бухын давааны зүүн талд Баян цагааны голын хойд эрэгт голоос 60 метр орчим газарт байна.Зүүн талд 150 метрт Баянцагааны гол урсана.
GPS хаяг :
North 49° 06’ East 104° 00’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У8 Side2: Ө6 Side3: У 12 Side4: Ө 6 Side5: У 8 Side6: Ө 6
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн одоогийн байдал газрын гадаргаас дээш 20-30 см өндөрт өргөгдсөн шороон далан суурийн чулуу сайтар мэдэгдэнэ. Энд ийм суурь 3-4 байна. Мөн туурийн дээгүүр ой хээрийн өвс ургамал бүрхэн ургасан байна. Зурам хээрийн оготны нүх олонтаа гаржээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1890-ээд оны дунд үе
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дайчин вангийн хүрээний гавж Молом | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
20 гаруй
Хүснэгтийн дугаар :
БУСЭ 030
судалгааны баг :
Team: Г