Харцайн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Харцайн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
242

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Харцайн хурал

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Булган

Сум :
Сэлэнгэ

Баг :
2-р баг Харцайн гол

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Сэлэнгэ сум. Харцайн хурал Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг одоогийн Сэлэнгэ сумын төвөөс зүүн хойш 2-р багийн төвөөс зүүн зүгт 13 км орчимд Харцайн голд 1 модон дугантай 13-15 ламтай байнгын хуралтай жасаа хурал байжээ.Уг хурлын үүсгэн байгуулагдсан он үүсгэн байгуулагч нь тодорхойгүй бөгөөд 1937 оны эх хүртэл 10-15 лам байга сууж хурдаг Очир ваань сахиустай хурал байсан байна.

Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн хойш 16 км орчим газарт 2-р багийн төвөөс зүүн тийш 13 км-т Харцайн голын Дуганын товх хэмээх нэртэй газар байдаг.

GPS хаяг :
North 49° 29’  East 104°  04’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг туурийн орчим хуучин Ингэт толгой сангийн аж ахуйн 2-р тариа бригадын улаан буудайн тариалангийн талбайд орсон байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
10-12 лам

Хүснэгтийн дугаар :
БУСЭ 032

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :