Ахай гүний хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Ахай гүний хүрээ,/Ахай гүн Лувсанхайдавын хүрээ /,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
240
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ахай гүнгийн хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Булган
Сум :
Сэлэнгэ
Баг :
3-р баг
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Ахай гүний хошуу
Товч түүх :
Булган аймаг Сэлэнгэ сум. Ахай гүний хүрээ Хуучин Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошууны нутаг одоогийн Сэлэнгэ сумын 3-р баг сумын төвөөс зүүн урагш 30 орчим км, Хангал сумын Хялгант багаас зүүн хойш 7 км-т, хуучин Сэлэнгэ бүрэн сумын төвийн гэр хороололын хойно Хүүш уул, Хандгайтын уулын өвөр Сэлэнгэ мөрний ар биед энэ хүрээ төвхнөж байжээ.Анх 1699 онд Дашдандарлин сүм байгуулж Гомбо Цамба сахиус бүтээлгэн Ганжуур залж хурал номоо эхэлснээр энэ хүрээний эхлэл тавигджээ.Хожим нь засаг Намжилдоржийн үед Хайлан хурал нэмж хуруулах болсон байна.Засаг тайж Үржинжавын үед Цаннид дацан, Ахай Түшээ гүн Лувсанхайдавын үед Жүд, Манбын дацан байгуулж Цам гарах Майдар эргэх ёс тогтжээ.Хүрээ нь Дашчойлин, Довдонлин, Пунцаглин, Намжиллин гэсэн 4 аймагтай байсан байна.1937 оны эхээр уг хүрээг татан буулгах үед нийт 5 дацан 5 аймаг, 10 дуган, 8 жастай, 120 орчим лам хуврагтай байв.Хүрээ хаагдсаны дараа 1940-өөд он гэхэд эзгүйрсэн сүм дугануудыг нурааж дуусгасан байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Сэлэнгэ сумын 3-р багийн өндөр настан Цэгмид гуайтай хийсэн ярилцлагаас /2007.08.10/ 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Ингэт сумын /Сэлэнгэ сум / төвөөс зүүн урагш 30 км орчим газарт, Хангал сумын Хялганат багаас зүүн хойш 7 км орчимд хуучин Сэлэнгэ бүрэн сумын төвийн үтрэмийн хашааны хойно оршино. Хойд талд Хүүш уул,баруун талд Хангайтай уул. Өмнөд талд Сэлэнгэ мөрөн 2 км-т урсана.Бүрэнгийн нуруу цаад талд нь байна.
GPS хаяг :
North 49° 34’ East 104° 20’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Хуучин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын төвийн зүүн хойд хэсэгт одоогийн багийн төвийн гэр хорооллын айлуудын хашаан дунд оршино.
Сүм хийд байгуулагдсан он :
1699 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Засаг ноён Намжилдорж | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Тэмдэглэл :
Үүсгэн байгуулагч нь Дашдандарлин юм
Хүснэгтийн дугаар :
БУСЭ 034
судалгааны баг :
Team: Г