Ихтийн дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Ихтийн дугана,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
243

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ихтийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Сэлэнгэ

Баг :
Атар баг Ихтийн ам гэдэг газар

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Ахай гүний хошуу

Товч түүх :


Булган аймаг Сэлэнгэ сум. Ихтийн дуган Хуучин Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу одоогийн Сэлэнгэ сумын Атар багийн нутаг Сэлэнгэ сумын төвөөс 27 км газарт Сэлэнгэ мөрний хойд бие Ихтийн ам хэмээх газарт нэгэн модон дуган байжээ.Ихтийн амны энэ дуган цагийн хурлын дуган байсан бөгөөд дүйцэн өдрүүдийн хурлаар энэ нутаг ойр орчимын 5, 6 лам ирж хурдаг, бусад үед мөнх зултай 1 тахилч ламтай цагийн хурал байжээ.Уг цагийн хурлын дуган Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүй хэл шинжлэлийн атлас”-ын сүм хийдийн жагсаалтанд тэмдэглэгдээгүй байна.

Байршлын тайлбар :
Сэлэнгэ сумын төвөөс зүүн тийш 27 км газарт Сэлэнгэ мөрний хойд биед Ихтийн ам хэмээх уудам амны адагт мөрөнгийн хойд эргээс 3 орчим км газарт энэхүү дугана байжээ.

GPS хаяг :
North 49° 37’  East 103°  81’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энд хуучин тариалангийн атаршсан талбай байх агаад 1970-1980 оны үед Ингэт толгойн сангийн аж ахуйн тариалангийн талбай байсан учир дуганы туурь ул мөргүй болсон.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ахай гүний хүрээнээс байгуулсан байж магад | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
3-5 лам

Хүснэгтийн дугаар :
БУСЭ 035

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :