Цүүцийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Цүүцийн хурал,Зосын хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
247

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цүүцийн хурал, Зосын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Сэлэнгэ

Баг :
3-р баг Цүүцийн голд

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Ахай гүний хошуу

Товч түүх :


Булган аймаг Сэлэнгэ сум. Цүүцийн хурал /зодын хурал/ Хуучин Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу Сэлэнгэ сумын 3-р багийн нутаг сумын төвөөс 41 км орчимд байх Зүүн цүүцийн гол хэмээх газар 1870 онд нэгэн дуган байгуулагдаж хурал хурах болжээ.Энд 4-5 зоч лам нар байнга суудаг байсан ба Лүйжин тавих Шарз даян хийх зэрэг зан үйлийг хийдэг байжээ.1930-аад оны эхээр лам нар нь тарснаас уг дуган хуралгүй болжээ.

Байршлын тайлбар :
Сэлэнгэ сумын төвөөс баруун хойш 41 км орчимд бүтээлийн нуруунаас эх авч Сэлэнгэ мөрөнд цутгадаг Цүүцийн гол хэмээх уулын голын дунд биед Сэлэнгэ мөрөн дахь цутгалаас дээш 11 орчим км-т Дуганы дэвсэг хэмээх газар нэг дугана байсан.

GPS хаяг :
North 49° 13’  East 103°  62’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг дуганы туурь одоо Ингэт толгой компанийн наранцэцэгийн тариалангийн талбайд орсон ба яг туурийг олоход зөвхөн нутгийн хүнээр л баримжаалуулж олно.

Сүм хийд байгуулагдсан он :
1870-аад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Хошуу ноён Намжилдорж | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
5-6 лам

Хүснэгтийн дугаар :
БУСЭ 036

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :