Шээжингийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Шээжингийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
233

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Шээжин хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Булган

Сум :
Тэшиг

Баг :
2-р баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Тэшиг сум. Шээжингийн хурал Тэшиг сумын 2-р багийн нутаг сумын төвөөс 30 орчим км зайд Эгийн голын хойд бие Хөндийн адаг гэдэг газар Зүрх мөнгөн уулын зүүн талд 2 дуган бүхий 10 гаруй лам хурдаг Шээжингийн хурал гэж байжээ.Энэ хурал нь зөвхөн зун намрын улиралд хурдаг өвлийн цагаар тахилч лам мөнх зултай байдаг цагийн хурал байжээ.10-аад лам нар нь голдуу гэлэн санаваартнууд байсан бөгөөд Данзан гэлэн, Гэндэн гэлэн, Жанцан гэлэн зэрэг хүмүүс байв.Банзрагч Сундуй Алтангэрэл судруудыг голчлон уншдаг байсан ба Гомбо сахиустай байжээ.Уг хурал 1937 оны үед хаагдсан бөгөөд дуганыг бүр 1947, 1948 оны үед нураасан байна. /Тэшиг сумын 2-р багийн иргэн өндөр настан Банзрагч гуайтай хийсэн ярилцлагаас/

Байршлын тайлбар :
Тэшиг сумын төвөөс урагш 2-р багийн нутагт Хөндийн адаг хэмээх газар ойт хээрийн бүсэд Эгийн голын хойд биед 30 км орчим зайд бий. Баруун талд Зүрх Мөнгөн уул, хойд талд Их хөндий ,зүүн талд нь Нарийн хөндийн адаг гэдэг газар байна.

GPS хаяг :
North 49° 48’  East 102°  41’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Үлдсэн туурийг тариалангийн талбай болгон газрыг нь хагалсан учир туурь мэдэгдэхгүй болсон.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
БУТШ 011

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :