Эрэнгийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Эрэнгийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
229

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Эрэнгийн хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Булган

Сум :
Тэшиг

Баг :
Эрин баг Жаргалантын адаг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу,Найман сумын нутаг,даян дээрхийн 6 харуулын нэг Эрин цалам харуул

Товч түүх :


Булган аймаг Тэшиг сум. Эрингийн хурал /Эрэнцалам харуулын “ Дашпунцаглин” сүм/ Одоогийн Тэшиг сумын Эрин багийн нутаг сумын төвөөс баруун тийш 35 км зайд Жаргалантын голд Эринцалам харуулын Дашпунцаглин сүм лооршиж байжээ.Энэ харуулд язгуураас суусан хуяг эр 20 гаруй. Сайн ноён хан аймгийн Эрдэнэ ван Жамъяндорж, Далай чойнхор ван Цэрэнсоном, Ёгт гүн Чүлтэм, Илдэн ван Дэндэвжанцан, Эетэй гүн Даянжалбуу, Сэцэн ван Наянт, Мэргэн гүн Мөнх-Очир, Түшээт хан аймгийн Дайчин ван Жамбалдорж, Засагт хан аймгийн Цогтой гүн Дамдин-Авишаагийн хошуудаас уг харуулын сүмд 75 лам суужээ. Харъяат сүмийн жасад хонь, ямаа 45, үхэр 65, адуу 2 байжээ.

Байршлын тайлбар :
Ойн бүсэд Тэшиг сумын төвөөс баруун хойш Эрийн багийн нутагт 35 км зайд байна. Урд талд Бөхөн шарын нуруу баруун талд Хавчрангийн нуруу хойд талд Хавчрангийн нурууны үргэлжлэл зүүн талд Хойд Магна уул байна. Жаргалантын гол дуганы туурийн зүүн талд 250 метрт урсана.

GPS хаяг :
North 50° 10’  East 102°  43’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Ойн бүсэд өндөр уулын өвс ургамлаар хүрээлэгдсэн энэ туурин дээр 6 сүм дуган байгууламжийн ул мөр тод мэдрэгдэнэ.Сүм дуганын суурийн чулуу байрандаа байх ба газрын хөрсөнд 20 см орчим дээш өргөгдсөн шороон далан нь өвс ургамлаар хучигдсан.

Сүм хийд байгуулагдсан он :
1850-иад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
80

Хүснэгтийн дугаар :
БУТШ 013

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :