Сөртийн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Сөртийн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
261
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Сөртийн хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Булган
Сум :
Хангал
Баг :
1-р баг Сөрт гэдэг газарт
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу
Товч түүх :
Булган аймаг Хангал сум. Сөртийн хурал Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг одоогийн Хангал сумын төвөөс зүүн зүгт 10 км –т 1-р багийн нутаг Сөртийн голын хойд эрэг Үнээт уулын ард энэхүү цагийн хурлын нэг дуган байв. Хутагт ламын хийдэд сууж байсан Гончиг гэлэн гэдэг хүн 1900-аад оны эхээр үүсгэн байгуулсан. Энэ хурал нь эхэн үедээ 10 орчим лам сууж байнга хурдаг хурал байж байгаад 1920-иод оны үеэс тодорхойгүй шалтгааны улмаас лам нар нь тарж цагийн хурал хурах болжээ. 1937 оны өмнө энэ дуганд 5-6 лам сарын дүйчэн өдрөөр цуглаж хурдаг байсан байна. Хурал тарсны дараа үлдсэн дуганыг 1940-өөд оны эхээр нураасан бололтой.
Байршлын тайлбар :
Ойн бүсэд Хангал сумын төвөөс зүүн урагш 10 орчим км газар 1-р багийн нутаг Сөртийн голын хойд дэвсэг гэдэг газар байрлах 1 дуганы туурь. Туурийн арын уулыг Сайтын гозгор гэх ба өмнө талд Сөртийн гол 100 орчим метр зайтай урсах ба энэ голын цаад талд Үнээт хэмээх модот уул бий.
GPS хаяг :
North 49° 20’ East 104° 26’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Тус суманд байх бусад сүм дуганын тууриудаас харьцангуй бүтэн үлдсэн байна. Хүн малын хөлд туурь эвдрэгдээгүй байна. Энд байх дуганы туурь нь газрын хөрснөөс дээш 20-30 см өндөрт өргөгдсөн, суурийн өнцгийн чулуунууд үлдсэн, туурин дээр өвс ургамал бүрхэн ургажээ.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
БУХГ 037
судалгааны баг :
Team: Г