Холтост нугын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Холтост нугын хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
255

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Холтос нугын хийд

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хангал

Баг :
1-р баг Сүмийн нуга гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Ахай гүний хошуу

Товч түүх :


Булган аймаг Хангал сум.Холтост нугын хурал. Хуучин Түшээт хан аймгийн Ахай гүний хошууны нутаг одоогийн Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг буюу сумын төвөөс зүүн тийш 55км-т Холтост нуга хэмээх газар энэхүү жасаа хурлын нэгэн дуган байжээ. Энэ жасаа хурал нь Ахай гүний хүрээний тууриас 24 км орчим зайтай бөгөөд Ахай гүний хүрээний бог малын намаржаа, өвөлжөөний бэлчээр нутаг байсан тул энд тус хүрээний харъяа жасаа хурал суурьшиж байв. Уг дуганд 2-3 лам ээлж ээлжээр Ахай гүний хүрээний гарч ирж хурал хурдаг байв. 1937 оны эхээр Ахай гүний хүрээг хаагдахад уг хурал хаагдсан бөгөөд дуганыг хэзээ буулгасан нь тодорхойгүй байна. /Хангал сумын төвийн иргэн өндөр настантай хийсэн ярилцлагаас 2007.08.04/

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд:Хангал сумын төвөөс зүүн хойш 55 км газарт 1-р багийн нутагт Холтост нуга хэмээх газар /дээд эвэртийн адаг/,Сэлэнгэ мөрний урд хөвөө /урд эргээс 800 орчим метрт/ хуучин Сэлэнгэбүрэн сумын төвөөс 24 км доош газарт байрлана.

GPS хаяг :
North 49° 37’  East 104°  33’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энэ туурь голын эрэг дагуу шугуй нугын өтгөн өвс ургамал битүү ургасан. Мөн хадлангийн талбай болгож ашигладаг учир туурь балгасын ул мөр үлдээгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
XIX зууны сүүл XX зууны эхэн үе

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
20-25

Хүснэгтийн дугаар :
БУХГ 039

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :