Эргэлийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Эргэлийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
260

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Эргэлийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хангал

Баг :
1-р баг Эргэлийн ар хэмээх газар

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Ахай гүний хошуу

Товч түүх :


Булган аймаг Хангал сум. Эргэлийн хурал Хуучин Түшээт хан аймгийн Ахай гүний хошууны нутаг одоогийн Хангал сумын 1-р баг сумын төвөөс 37 орчим км Эргэлийн ам хэмээх газарт энэ цагийн хурал төвхнөж байжээ. Өмнө талд эргэ хайрхан уул, хойд талд нь Сэлэнгэ мөрөн урсана. 19-р зууны сүүлч үеэр байгуулагдсан гэх энэ цагийн хурлын дуганч лам нь 1937 оноос өмнө Дэндэв гэлэн гэдэг хүн байжээ. Сар жилийн дүйчэн өдрүүдэээр 10 орчим лам цуглаж /хөдөөний болон Ахай гүний хүрээнээс/ хурал хурдаг байв. Мөн эдгээр лам нар зуны эхэн сард Эргэл хайрхан уулыг тахидаг байжээ. 1937 оны эхээр хруал тарсны дараа эзгүйрсэн дуган нь 10 гаруй жил байж байгаад 1950-иад оны эхээр нутгийн хүмүүс буулган авч малын хашаа амбаарт оруулан барьжээ. /Хангал сумын төвийн иргэн өндөр настантай хийсэн ярилцлагаас 2007.08.04/

Байршлын тайлбар :
Хангал сумын төвөөс зүүн хойш 37 км газар 1-р багийн нутагт Эргэлийн ар хэмээх газар 1 дуганын туурь байсан.Чанх өмнө зүгт 300 орчим метрт тахилгат Эргэл хайрхан уул байна. Чанх хойд зүгт Сэлэнгэ мөрөн 300 метр орчимд урсана.Зүүн хойд зүгт 400 орчим метрт домог түүхт Дух нарс харагдана./Сэлэнгэ мөрний цаад эрэгт/ GPS given for Khangal Sum Centre

GPS хаяг :
North 49° 19’  East 104°  23’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Эргэлийн хурал хэмээх энд байсан 1 дуганын туурь нь одоо ойт хээрийн бүсийн өндөр өвс ургамлаар шигүү ургаж бүрхэгдсэн туурь байсан газар зөвхөн 7-8 чулуу л үлджээ.Энд нутгийн мэддэг хүнээр газарчлуулж очихгүй бол шууд очих боломжгүй.

Сүм хийд байгуулагдсан он :
XIX зууны сүүл XX зууны эхэн үе

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Нэг дуганач, лам нарын тоо н

Хүснэгтийн дугаар :
БУХГ 040

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :