Хандгайтын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Хандгайтын хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
257

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хандгайтын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хангал

Баг :
2-р баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Хангал сум. Хандгайтын хурал / зодын хурал/ Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу Хангал сумын төвөөс зүүн хойш 31 км орчимд Хандгайтын даваа хэмээх өндөр уулын бүсэд цагийн хурлын нэг модон дуган байжээ. Мөн үүсгэн байгуулагч , байгуулагдсан он нь тодорхойгүй энэ хуралд 1937 оноос өмнө Гочоо лам тэргүүтэй 4-5 зоч лам нар үе үе цуглаж хуран зод лүйжин тавих , шарз даян хийх зэрэг зан үйлийг хийдэг байжээ. Үүнээс үзвэл уг хурал зодын хурал байсан бололтой. 1934, 1935 оны үед уг хурал тарсан бөгөөд эзгүйрч оцорсон дуган нь 1950-иад оны дунд үеийг хүрч нураагджээ. /Хангал сумын төвийн иргэн өндөр настантай хийсэн ярилцлагаас 2007.08.04/

Байршлын тайлбар :
Хангал сумын төвөөс зүүн хойш 31 км орчим газарт Хандгайтын даваа хэмээх их давааны өвөр бэлд өндөр уулын бүсэд маш их бартаат зам туулан байж уг газар очно.

GPS хаяг :
North 49° 67’  East 104°  52’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 8 Side2: Ө 6 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын бүсэд хөвчийн их өтгөн өндөр ургасан өвс ургамлын дунд байх энэ дуганын туурийг олоход амаргүй. Дэргэд нь заалган очоод өвс ургамлын дотроос суурийн чулууг л олж үзэж болно.

Сүм хийд байгуулагдсан он :
1860-1870 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Засаг ноён Намжилдорж | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
4-6 лам

Хүснэгтийн дугаар :
БУХГ 042

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :