Намнангийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Намнангийн хүрээ ,Ганданчойлин,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ганданчойлин, Дашчойплин
Төвд нэр Уайли:
*dga' ldan chos gling, *bkra shis chos 'phel gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
264
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Намнангийн хүрээ /Түшээ гүний хүрээ-Дашчойплин/
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Булган
Сум :
Хутаг-Өндөр
Баг :
Тээл баг
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Намнан уулын хошуу/1911-1919он/ Хатанбаатар вангийн хошуу /1919-1924 он/
Товч түүх :
Булган аймаг Хутаг өндөр сум. Намнангийн хүрээ Хутаг өндөр сумын Тэйл багийн нутаг сумын төвөөс дээш 25 км орчим газар Сэлэнгэ мөрний ар бие Намнан уулын өвөрт тус хүрээ оршиж байжээ. Тус хүрээ нь анх Манж Чин улсын Тэнгэрийн Тэтгэсэний тавингуравдугаар онд Улсын Түшээ гүн Цэвээндашийн үед Цогчин Агва хурлын дуган байгуулснаар эх үүсвэр нь тавигджээ. Ингээд тухайн үедээ Банчин Эрдэнэ ламаас Дашчоймбол хэмээх нэр шагнагдсан байна. 1807 онд манал хурал, 1824 онд Засаг Балжингийн үед дэмчиг хурал үүсгэж магтаал ерөөл хангал хурах болсон байна. Дараа нь 1833 онд Засаг Цэдэнжавын үед чойр дацан байгуулж чойрын хурал , 1842 онд мамба дацан байгуулж эмчийн хурал, тус тус хуруулж эхэлжээ. 1851 онд мөнх нүннээ дацан, 1856 онд дүйнхор дацан, 1870 онд зонхов дацан бариулж майдрын хурал хуруулав. 1890 онд зурхайн дацан байгуулж 1894 онд засаг Ганжууржавын үед дарь эхийн дацан байгуулж мөн 1904 онд жүд дацан байгуулж жүдийн хурал хуруулжээ. 20-р зууны эхэн үеэр Намнангийн хүрээ нь 15 сүм дугантай 1000 гаруй лам хувраг суудаг , Дашлүмбэ хийдийн дэг жаягтай, Богд гэгээнтнээс шагнагдсан Ганданчойлин хэмээх нэртэй томоохон хүрээ хийдийн газар болжээ. Тус хүрээнд 108 баг бүхий цам гардаг, зуны эхэн сард Намнан уулыг тахидаг , зуны дунд сард майдар эргэж лам нар нь 7 хоногийн нүгнээ сахидаг байв. Мөн намрын эхэн сард 45 хоногийн хайлан хурахад шилэгдмэл 100 гаруй гэлэн орж хурдаг байжээ.Намнангийн хүрээнд гавж, аграмба, маарамба цолтой лам хувраг олон байсан ба хүрээндээ домын дамжаа, гавжийн дамжааг барьдаг байсан байна. Тус хүрээ нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны хүрээ, Сайн ноён хан аймгийн Мэргэн вангийн хүрээ зэрэг хүрээ хийдүүдтэй нягт холбоотой ажилладаг байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Хутаг-Өндөр сумын Намнан –Бийбулаг сүмийн лам Дамдинбазартай хийсэн ярилцлагаас /2007.07.31/ 2. Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Ойн бүсэд Хутаг-өндөр сумын төвөөс баруун тийн 25 км газарт Тээл багийн нутагт, Сэлэнгэ мөрний ар биед голоос хойш 2 км-т Намнан уулын өвөр бэлд баруун талд Эрдэнэ уулын өвөр зүүн талд Хүртийн гол хэмээх Намнан уулын зүүн сугаас эх авсан гол байдаг.
GPS хаяг :
North 49° 22’ East 102° 17’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогоор 5 сүм, дуганы 3 суварга, хүрд байсан бололтой овгор шороон суурь мэдрэгдэнэ.5 сүм, дуганы суурийн чулуу байрандаа байх бөгөөд үүссэн шороон далан харьцангуй бага ер нь шарилж ургаагүй ойн бүсийн ургамал ургасан байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1785 онд ганц гэртэй үүсч байсан
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
БУХУ 005
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Цог лам | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Жамъян лам | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Магнай лам | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Чимэдцэрэн лам | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
350 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
БУХУ 005
судалгааны баг :
Team: Г