Бий булагийн сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Бий булагийн сүм,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Чойндонлхүндэвлин, Дэчинсамданлин

Төвд нэр Уайли:
*chos ldan lhun grub gling?, *bde chen bsam gtan gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
266

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бай балигийн хурал, Бий булгийн хурал, Чойндонлхүндэвлин, Дэчинсамданлин

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хутаг-Өндөр

Баг :
Тээл баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Намнан уулын хошуу /Баатар вангийн хошуу/

Товч түүх :


Булган аймаг Хутаг өндөр сум. Бий булгийн сүм Хуучин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн ХУтаг өндөр сумын Тэйл баг сумын төвөөс баруун тийш 13 км-т Сэлэнгийн хойд бие, Намнан уулын зүүн урд байх энэ хэрмийн түүх нь манай эриний 7-8 дугаар зууны үед хамаарах Уйгарын үеэс эхтэй ажээ.Финланд улсын монголч эрдэмтэн Г.И.Рамстедт 1922 онд бичсэн Уйгар улсын түүх гэдэг номондоо Уйгарчууд 751 оны үед Сэлэнгэ мөрний хойд хөвөөнөө Байбалык нэртэй балгасан хот байгуулав гэж тэмдэглэж байжээ.Төв Азид Уйгарчуудыг ноёрхож байх үед энэ хот нь Уйгарын цэрэг улс төр худалдаа соёл гар урлалын төв болж байсан бол бүр хожим нь дундад зууны үед энэ хотын туурин дээр 1588 онд монголчууд Бий булгийн сүм хэмээх буддын шашны сүм байгуулж үндсэндээ 1940-өөд оныг хүртэл оршин тогтнож байжээ.Энд зөвхөн сүм байхын зэрэгцээ Согд хятад наймаачид суурьшин худалдаа наймаа эрхэлж байсан мэдээ бий.Ил тарвагатайн чандаас ирсэн согдууд бурхны шашныг дэлгэрүүлэх үйлсэд тодорхой хувь нэмэр оруулж байжээ.Одоо хот хожимын сүмийн гадуур байсан хэрэм дунджаар 2,5 метр өндөртэй 60-70 см зузаантай тэгш өнцөгт хэлбэрийн туурь нь үлдсэн ба дотор нь 1990-ээд оны үед байгуулж одоо үйл ажиллагаа нь зогссон нэгэн жижиг модон дуганы үлдэгдэл бий. /Хутаг өндөр сумын төвийн Намнан бий булаг хийдийн лам Дамдин Базартай хийсэн ярилцлагаас 2007.08.03/

Байршлын тайлбар :
Хутаг-өндөр сумын төвөөс баруун тийш 13 км газарт Мялын үзүүрэс чанх урагш 2,5 км ,Сэлэнгэ мөрний хойд биед Намнан уулын зүүн урд байгаа.Баруун хойд зүгт 7-8 км-т Намнангийн овоо тахилгат овоо байдаг.Уг туурь байгаа газрыг Сүмийн булан гэж нэрлэдэг.

GPS хаяг :
North 49° 23’  East 102°  33’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо үлдсэн дуганы хэмжээ байх бөгөөд гадуураа МЭ 7 зууны үеийн Уйгарын үед баригдсан хэрэм бий. Уг хэрэм нь одоогоор газрын хөрснөөс дээш 2,5 метрт өргөгдсөн 60-70 см зузаан байна. Хэрмийн хойд тал бүтэн байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1588 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
150 орчим

Хүснэгтийн дугаар :
БУХУ 006

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :