Бэлсэгийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Бэлсэгийн хийд,Гэндэнлин, Ганданшадавлин,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ганданшадавлин, Гэндэнлин, Tэндэглин
Төвд нэр Уайли:
*dga' ldan bshad sgrub gling, *dge ldan gling? / dge 'dun 'phel gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
248
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бэлсэгийн хийд /Tэндэглин ,Ганданшадавлин /
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Булган
Сум :
Хутаг-Өндөр
Баг :
Хантай баг, Бэлсэг гэдэг газар
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу
Товч түүх :
Булган аймаг Хутаг өндөр сум. Бэлсэгийн хийд /Ганданшадавлин, Тэндэглин/ Хутаг өндөр сумын Ханатай багийн төвөөс зүүн зүг 38 км орчимд баруун Бэлсэгийн голын Бэлсэг овооны орчимд Бэлсэгийн хийд оршиж байв.1891 оны үед энэ нутгийн лам Билэнсэнгэ гэдэг хүний үүсгэл санаачилгаар байгуулагдсан бөгөөд 3 дацн 3 дугантай 50 шахам лам хуврагтай байжээ.Энэ хийдэд гавьж Түвдэн, Санжаа нарын эрдэм чадалотай лам нар хурж байв.Цогчин, Манба, Жүдийн дацан сахиусн дуган Майдарын дуган, Хайлангийн дуган баруун хойноо 1 суваргатай байжээ.Зуны эхэн сард Бэлсэгийн овоог тахидаг дараа нь Майдар эргэдэг ба намрын эхэн сард Ганжуур эргэдэг байв.1937 оны дундуур уг хийд хаагдсан ба дуган дацанг 1940-өөд оны сүүлчээр нураажээ. Холбогдох эх сурвалж: 1.Ханатай багийн иргэн Нямжанцан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.31 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх
Байршлын тайлбар :
Өндөр уулын бүсэд Хантай багийн төвөөс зүүн тийш Эгийн голыг уруудаж явсаар Бэлсэгийн амыг өгсөн туурь хүрэхэд 30-д км явна. Эгийн голын хойд эргээс 8 орчим км бөгөөд туурийн хойд талын уулыг Угалз уул гэнэ. Баруун талын уулыг Бумбаа урд талын уулыг Хэрээт уул гэнэ.
GPS хаяг :
North 49° 30’ East 103° 28’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын бүсэд байх энэ хийдийн тууриас гурван дуганын туурь, шороон өндөр далан нь шарилж өвс ургамлаар хучигдсан байдалтай, хоёр суварганы суурь 1.50 см овгор шороо үлджээ. Туурийн зүүн урд талд хоёр суварганы тууриас баруун тийш 12-14 метр орчимд голдоо хоёр нүх бүхий, 90-100 см бүхий диаметртэй тээрмийн бололтой дугуй чулуу газрын хөрсөнд шигдсэн байдалтай байна. Үүнээс баруун хойш 4 метр орчимд хэсэг чулуун овоолго буй. Энд шавар чулуу хоёр нэгэн дор овоолсон байдалтай байгаа нь ямар нэг байгууламжийн туурь биш аливаа зориулалтаар нүх ухаад буцааж булж дарсан бололтой.
Сүм хийд байгуулагдсан он :
1891 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Нутгийн лам Бэлэнсэнгэ гэдэг хүн анх байгуулсан. | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
50 лам
Хүснэгтийн дугаар :
БУХУ 020
судалгааны баг :
Team: Г
