Замбуугийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Замбуугийн хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Санрайчойлин цамбa

Төвд нэр Уайли:
*sras chos gling tshang pa ?

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
249

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Замбын хийд /Санрайчойлин цамбын хийд /

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хутаг-Өндөр

Баг :
Хантай баг Овооны ар гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Хутаг өндөр сум. Замбуйн хийд /Санройчойлин цамбын хийд/ Хутаг өндөр сумын төвөөс зүүн хойш 55 км орчимд Хонгорын төвөөс зүүн тийш 15 км Хантай багийн нутаг Замбуйн голын адаг Эгийн голын хөвөөнд нэнэ хийд төвхнөж байжээ.Анх 1879 онд байгуулагдаж 1937 онд хаагдхын өмнө 2 дацн 2 дуган 40 гаруй лам хуврагтай байв.Тэргүүн лам нь Төвд Утай Гүмбэнд олон жил ном сурсан Хаахай хэмээх Магсарын Жамц байжээ.Энэ хийд Майдар эргэж, Нүгнээ сахих, Ганжуур эргэх зан үйлийг хийдэг байв.Лхам сахиустай байсан бөгөөд Вангийн хүрээний шууд харьяанд байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ханатай багийн иргэн Нямжанцан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.31 2. Л.Хайдав Ч.Баасанжаргал “Хантай хан нутаг минь” УБ 1999

Байршлын тайлбар :
Хутаг-Өндөр сумын төвөөс зүүн хойш 55 км орчим Хантай багийн нутагт, Хонгор багийн төвөөс зүүн тийш 15 км газарт, Хантай багийн төвөөс баруун тийш 40 км-т Эгийн голын урд хөвөөнд Овоот хэмээх модон уулын овооны баруун доор байрлана. Хийдийн дэргэдэх овоо эртний тахилгатай байжээ.

GPS хаяг :
North 49° 37’  East 102°  56’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Ойт хээрийн бүсийн энэхүү хийдийн туурин дээр 5-6 сүм, дуганы туурь ойн бүсийн өвс ургамалаар битүү хучигдсан. Эдгээр байгууламжийн туурийн шороон далан газрын гадаргаас дээш 15-20 см өргөгдсөн.

Сүм хийд байгуулагдсан он :
1879 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
47 лам

Хүснэгтийн дугаар :
БУХУ 022

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :