Бүгсийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Бүгсийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
254

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бүгнийн хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хутаг-Өндөр

Баг :
Хантай баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Хутаг өндөр сум. Бүгсэйн хийд Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүй хэл шинжлэлийн атлас”-ын сүм хийдийн жагсаалтанд Бүгнийн хурал хэмээн тэмдэглэгдсэн энэ хуолын газар нь одоогийн Хутаг Өндөр сумын Ханатай багийн нутаг Бүгсэйн голд байсан 1 дуган бүхий цагийн хурлын нэр ажээ.Энэ хурлыг нутгийн олон Бүгсэйн хурал хэмээн нэрлэдэг ажээ.1917 онд үүсч 1939 онд хаагдсан энэ хурал нь 1 модон дугантай, Гомбо сахиустай эхэн үедээ 20 орчим лам байнга сууж хурдаг хурал байж байгаад 1930-аад оны үеэс зөвхөн сар жилийн дүйцэн өдрүүдэд хурдаг цагийн хуралтай босон байна.Уг хуралд хурдаг лам нараас Чоймбол, Совд гэгч 2 эрдэмтэй лам төрж вангийн хүрээнд төдийгүй Халхад “Анги” хэмээн алдаршжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ханатай багийн иргэн Нямжанцан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.31 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Хутаг-Өндөр сумын төвөөс зүүн тийш 50 орчим км газарт Хантай багийн нутаг баруун урагш 12 км газарт ойн бүсэд Бүгсийн голын адаг Эгийн голын хойд эрэгт байх хоёр дуганы туурийг Бүгсийн хурал туурь гэнэ.

GPS хаяг :
North 49° 07’  East 102°  81’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг хоёр дуганы туурь одоо бараг мэдэгдэхгүй шахам болсон, суурийн чулуунууд байхгүй, зөвхөн газрын хөрснөөс үл ялиг өргөгдсөн шороон далан дээр өвс ургамал битүү ургасан байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1917 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Нутгийн лам Сэдэд | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
10 гаруй лам

Хүснэгтийн дугаар :
БУХУ 024

судалгааны баг :
Team А

Газрын зураг :