Хийдийн давааны дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Хийдийн давааны дугана,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хутаг-Өндөр

Баг :
Хантай баг, Хийдийн даваа гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Хутаг өндөр сум. Хийдийн давааны дуган Хутаг өндөр сумын Хантай багийн төвөөс зүүн тийш 55 км-т Хутаг өндөр сум Сэлэнгэ сумын нутгийн зааг болох Хийдийн даваа хэмээх модтой хөтлийн орой дээр амын хойд талын модны захад 2 модон дуган бүхий цагийн хура байжээ.Энэхүү дуган хурлыг үүсгэн байгуулагч бөгөөд байгуулагдсан он нт тодорхойгүй байна.1950-иад оны эхээр энд 2 модон байж байгаад нураагдсаныг нутгийн ахмад настай хүмүүс сайн мэддэг ажээ.Уг дуган бүхий даваа хөтлийг Хийдийн даваа гэдэг нь дээрх дуган буюу хийдтэй холбон нэрлэсэн байж болох юм.Энэхүү дуган нь Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүй хэл шинжлэлийн атлас”-ын сүм хийдийн жагсаалтанд бүртгэгдээгүй байна. /Хантай багийн иргэн өндөр настан Нямжанцан гуайтай хийсэн ярилцлагаас/

Байршлын тайлбар :
Хантай багийн төвөөс зүүн тийш 55 км-т Хантай баг, Сэлэнгэ сумын нутгийн хилийн заагт байх Хийдийн даваа хэмээх газар нэг дуганы туурь бий.Эндээс Сэлэнгэ сумын төв зүүн урагш 30 км-т бий. Хийдийн даваа хэмээх нам хөтлийн орой дээр Хийдийн давааны овоо хэмээх тахилгатай овоо байна. Үүнээс хойш 200 метрт /модон дотор/орчимд бий.

GPS хаяг :
North 49° 31’  East 103°  44’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн давааны орой дээрх овооноос хойш модны захад овооноос 40-д метр газарт хоёр дуганы туурь байх бөгөөд ойн бүсийн өвс ургамал битүү бүрхэж ургасан байгаа тул тодорч ялгарч харагдах боломжгүй байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
8 лам

Хүснэгтийн дугаар :
БУХУ 028

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :