Авзагын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Авзагын хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
268

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Авзагын хүрээ /Баруун Со гүнгийн хүрээ, Сондуу гүнгийн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хишиг-Өндөр

Баг :
5-р баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Авзага уулын хошуу /Баруун Со гүний хошуу/

Товч түүх :


Булган аймаг Хишиг-өндөр сум. Авзагын хүрээ / Баруун соо гүний хүрээ/ Хуучин Түшээт хан аймгийн Баруун соо гүний хошуу буюу одоогийн Хишиг өндөр сумын төвийн баруун талд сумын төвөөс 1 км орчим зайд Дархан хан уулын зүүн урд Үен уулын өвөр биед Авзагын хүрээ төвхнөж байжээ.Уг хүрээний үүсэл хөгжил бэхжилтийн тухай улсын Үндэсний төв архивт “...Манай хошуунд анх удаа засаг талбисан Түшээт хан Чахундоржийн үеэл дүү тайж Баран засаг болоогүй цагт хятад Мин улсын 13 дахь хаан Сүн-Чүнгийн 39 дүгээр /1611/ онд байгуулсан. “Гандандаржаалин” сүмд Чогчин жасаа , жич олон зүйлийн номыг унших хурал буй нь уул хошууны нутаг Дархан хаан уулын газар сууна. Бас хорингуравдугаар /1758/ онд Жүд дацанг, хоринтавдугаар /1760/ онд Дэчинлин, Төр гэрэлтийн тэргүүн / 1821/ онд Санваглин, Шаддублин, Санданлин дацангууд байгуулж Ерөөл зэрэг олон ном уншуулав. Төр гэрэлтийн зургаадугаар /1826/ онд Манба, арванхоёрдугаар /1832/ онд Цаннид сургууль дацангууд байгуулж Дархан хан уулын газар суулгажээ. Хорьдугаар /1840/ онд Жүд дацан байгуулж , Дайчин хушууч багийн газар суулгажээ. Гүн Цэрэндоржийн үед Түгээмэл Элбэгтийн хоёрдугаар /1852/ онд Дүйнхор сургуулийн дацан байгуулж Дархан хаан уулын газар суулгажээ. Мөн энэ онд Цаннид сургууль дацанг байгуулж Дайчин хушууч багийн газар суулгажээ. Бишрэлт гүн Сундуйн хэргэм хараахан залгамжлаагүй үед Хэвт ёсны тэргүүн /1909/ онд Гүнрэг хурлын дацанг байгуулж Дархан хаан уулын газар суулгажээ...” хэмээн 1919 оны 3-р сарын үед холбогдох түүхэн эх сурвалж баримт эдүгээ хадгалагдаж байжээ.20-р зууны эхэн үеэр тус хүрээ нь Чойр дацан, Жүдийн дацан, Манбын дацан, Гүнрэг дацан, Дүйнхор дацан гэсэн 5 дацантай 6 дуган бүгд 11 дуган дацантай 1000 шахам лам хурдаг хүрээ байжээ.Тус хүрээний хурал номын дэг дан ойр хавийн хүрээ хийдтэй тохирдоггүй байсан гэдэг.Авзагын хүрээ нь Дэлчин, Сандан, Шадавлин, Санлин гэсэн 4 аймагтай байв.Хамба лам Ширээт лам гэж хоёр том мяндагтан хүрээ хийдийг тэргүүлж байжээ.Малынх нь тоо толгой 4 түм хүрсэн Майдарын жас гэж томоохон жастай байв.Жилийн томоохон хурлуудад өвлийн адаг сарын 25-наас хаврын тэргүүн сарын 25-ныг хүртэл Цогчин дуганд 30 хоногийн Хайлан хурна.Дараа нь аймгуудын хурал гэж 4 аймаг тус бүрдээ томоохон хурлуудыг хийнэ.Жүдийн дацанд бол сар сараар хурна.Энд дандаа гавьж маарамбууд хурдаг байв.Гүнрэг дацан нь тасралтгүй жилийн хуралтай байжээ.Авзагын хүрээний ойролцоо 1 өртөөгөөс өртөө хагасын дотор зайд /30-50 км-т/ Долоон худгын хурал, Хашаатын хурал, Толийн хурал, Уртын хурал, Цамбын хурал зэрэг түр цагийн хурлууд байдаг байжээ.Хүрээнд мөн гавьж аграмба маарамбын дамжааг тус тус барьж байв.1938 оны эхээр Авзагын хүрээ хаагдсан ба хүрээний лам нараас дээгүүр мяндаг цолтой 200 орчим ламыг баривчлан авч явжээ.Ийнхүү Авзагын хүрээний хурал ном хаагдсаны дараа бурхан тахил ном судар сүм хийдийг лацдан 3 жил орчим тэр хэвэнд нь байлгаж байгаад 1941 оны хавар Булган аймгийн төвөөс тусгай хүмүүс ирж бурхан тахил ном судрыг гарган шатаан устгаж хоосорсон сүм дуганыг сумын захиргааны мэдэлд шилжүүлэн өгчээ.Улмаар сумын хоршооны агуулах дэлгүүр сургуулийн анги танхим гал зуух тухай үеийн лам нарын артель зэрэгт хуваарилан өгч нураан ашиглажээ. Холбогдох эх сурвалж: 1.Хишиг өндөр сумын өндөр настан Авзагын хүрээнд шавилж байсан 93 настай Цэрэндагва гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.10 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд байх бөгөөд туурийн өмнөд талд Рашааны хүрэм гэдэг газар байдаг.Хоёр рашаантай. Баруун хойд талд нь Дархан хан уул чанх хойно нь Үен хэмээх уул зүүн хойд талд Бүрэн хан уул зүүн талд Хишиг-Өндөр сумын төв байна.Сумаас 1 км орчимд байрлана. 2016 онд нэмсэн: Баруун хойд талдаа Дархан Хан Уул, чанх хойд талд Жаргалант уул, зүүн хойд талдаа Бүрэн Хан уул, зүүн талаараа Мааньт гол урсдаг, зүүн урд талдаа Асгатын рашааны толгойтой тал газар байрладаг.

GPS хаяг :
North 48° 18’  East 103°  24’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 28.7 метр Side2: 35.4 метр Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хүрээний 18 сүм дуганы туурь, 4 суварга, хүрдний бололтой туурь тод мэдрэгдэнэ. Мөн өмнөд талд нэгэн чулуун хөшөө босоо байрлалаар буй. Чулуун хөшөө төвд бичигтэй өндөр нь 1,40 см болно. 2016 онд нэмсэн: Хамгийн том туурийн чанх хойно Ловон ширээт ламын дурсгалд зориулсан суварга. Түүний дотор ламын дүрийг залсан. Суварганаас чанх урд овгор чулуу шороо бүхий газар түүний урд хамгийн том туурь байрладаг. Эргэн тойрноос хөх тоосго дээврийн шавран ваар ихээр олддог. Овгор шороо, том туурь гэж үзэж буй газрын эргэн тойрноос буюу зүүн хойно, баруун хойно том чулуунуудтай. 

Сүм хийд байгуулагдсан он :
1820-иод он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
БУХӨ 007

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Гомбосүрэн лам | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Мижид лам | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дамдин лам | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Цэрэндагва лам | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
300-гаад лам

Хүснэгтийн дугаар :
БУХӨ 056

судалгааны баг :
Team: Г

Цэрэндагва


Аман түүх

Батмөнх


Аман түүх

Газрын зураг :