Хуягтын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Хуягтын хүрээ,Хуягтын хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
62

Ринчений жагсаалт дах нэр :
Хуягтын хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Их Уул сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Барваа бэйсийн хошуу / Далай бэйс /

Товч түүх :


Завхан аймаг Их-Уул сум. Хуягтын хүрээ Тус хүрээ нь одоогийн Их уул сумын Хуягт багийн төвд төвхнөж байжээ. 19-р зууны дунд үед Хуягт нутгийн зон олон нутагтаа хүрээ байгуулахаар санал нэгдэж нутаг олноороо хөдлөхөд Далантай Мээрэн, Дугардэмид гэдэг ах дүү хоёр зохион байгуулан Шумуултайн хүрээнээс ихэс лам нарыг залж авчран хүрээ байгуулах газраа товлохоор явж байтал идээ цагаагаа ачиж явсан бор азарга нь хэвтэж хөрвөөгөөд аяиж явсан идээ цагаа асгарахад энэ газрыг ихэд бэлэгшээн их шав тавьсан гэдэг. Хожим нь энд Хуягтын хүрээ байгуулах шав тавьж энэ газартаа цагаан суварга босгожээ. Хүрээ байгуулсан газрыг лам нар шинжээд “Үеийн үед амьтан тасрахгүй хүн амьтан бужигнаж байх газар юм. Хоёр талдаа мөнхийн рашаантай /Тахилт булаг, Хүрэн булаг / хорол эрднээр тагласан юм шиг газар гэж айлдсан гэдэг. Үнэхээр ч энэ газрыг дээрээс нь харвал хойд талын уул нь аав, эцэг хүү хоёр хүүгээ тэврээд сууж байгаа юм шиг сундалж цувсан гурван оройто уултай, дээрээс нь хардаг бол /тэнгэрээс / Хуягт, Мухар, Зүүн жалга, Улаанхад, Хэц, Хөшөөт зэрэг 6 ам уулзсан хорол хэлбэртэй харагдах ажээ. Тус хүрээ нь цогчин, Маналын дуган, Жалба жамц гэх зэргийн 7-8 дугантай, Хуй сан, Маналын сан гэсэн хоёр жастай бурхан номын зан үйлдийн нилээдийг хийдэг, жил бүр майдар эргэдэг, 75 баг бүхий цамтай, ном барладаг нутаг орондоо алдартай бэсрэгхэн хүрээ байжээ. Энэ хүрээ нь 150 орчим ламтай, олондоо Их багш гэж хүндлэгдсэн Нямсүрэн, цорж багш Жамба, даа лам Загд, дацан лам Данзан, зурхайч лам Хайдав, дүйнхор лам Галиндэв зэрэг нутаг олондоо байтугай хавь ойрдоо алдартай эрдэмтэн лам нар шавилан сууж байжээ. Энэ хүрээ нь 1730-аад оноос эхний суурь тавигдаж байсан бололтой. Хуягтын хүрээ нь Бирваа бэйсийн хошууны хоёр дахь том хүрээ байжээ. Хуягтын хүрээнд шавилан байсан банди лам нар нь одоогийн нутгийн байдлаар Хуягт бүхэлдээ , Доод харгана, Хужирт, Цагаан сайр, Хөвсгөлийн Шинэ-Идэр сумын Хавцгайт, Дөрөлж, Цохиот нутгийг хамарч байжээ.Хүрээний анхны цогчин дуган, гол шүтээн нь Дамдинчойжоо , Лхам бурхан байжээ. Ном барлаж байсан , майдар эргэдэг , 75 баг бүхий цамтай орон нутгийн том хүрээ байсан байна.1932 оны эсэргүү бослогын үеэр Бирваа бэйсийн хошууны гол хүрээ Шумуултайн хүрээг Цагааны отряд / тухайн үед эсэргүү дарахад оролцсон цэргийн ангийг удирдсан дарга нар Содномын , Цагааны, Өлзийбатын гэх зэргээр нэрлэж байжээ. / шатаасан тус хошууны хурлыг Хуягтын хүрээнд шилжүүлж бүх том лам нар цуглаж 1937 он хүртэл хурлаа үргэлжлүүлж байжээ. Ийм учраас Хуягтын хүрээний эд өлгийн зүйл , хөгжмийн зэмсэг, ном судар бурхан тахилын зүйл нилээд сүүл үе хзртэл хувь хүнд байсан байна. Агуй газар булсан зэргийг цуглуулж 1980-аад он хүртэл ийш тийш нь элдэв шалтгаар зөөж байсныг нутгийн олон одоо хүртэл дурсан ярьж байна. 1970 хэдэн онд Завхан аймгийн захиргааны ажилтан Дансав ЗИЛ 130 машинаар ачиж байсан Шинэ идэр сумын төв рүү тракторын тэвшээр дүүрэн ном ачиж суух зам зуур салхинд хийсэн Дөрөлж уруудан ном судрын хуудас тарсан байсныг харамсан дурсаж байна. 1960-аад оны эхээр мод үргээж явсан хүмүүс сургааган пүнз газар ухан бариад суугаа хүний дайтай алтан шармал 3 том бурхан булсныг олж авчирсныг МУИС-ийн судалгаа шинжилгээний багш оюутнууд хот руу ачиж явсан. Мөн нутгийн цуутай дархан Очиржав гуай цамыйн улаан шүрэн багийг хот руу явуулсан, эл өгүүлийг тэрлэгч би вээр дээр өгүүлсэн Очиржав гуайн дүү Жүгдэр гуайгаас үхэр бүрээ / 5-6 м / гурав, өөрт байсан луун амтай бишгүүр хоёрыг орон нутгийн музей байгуулахаар авч явж музейд өгснөө 1990 оны эхээр Тосонцэнгэл сумын шинээр байгуулагдсан хийдэд өвлүүлжээ. Хуягтын хүрээний дээд талд 9 суварга байсан бөгөөд голын суварга нь 5 м орчим өндөртэй, хоёр талын 4 , 4 суварга нь тус бүр 4 м өндөртэй байв. Хуягтын хүрээнд тогтмол суудаг 100 гаруй ламтай, жилийн томоохон хурлуудаар хурах номын ламын тоо 200 гардаг байжээ. Энэ хүрээний лам нарын дотроос 1937 оны хэлмэгдүүлэлтээр хамба гавж Данзанжорвон, Алаг лам, гавж Хайдав, гавж Дүйнхоржав / Галиндэв/ гавж Дэндэв, гавж Содов, гавж Гомбогарьд, гавж Сүрэн, гавж Очирбал нар баривчлагдан цаазлагджээ. Харин повоор хэмээх Дашдондогжорвон 10 жилийн ял авч хугацаа дуусгаад нутагтаа ирж таалал болжээ. Одоо Хуягтын хүрээний туурь маш тод үлдсэн төдийгүй, хүрээний 2-3 дуганы барилга нураагдалгүй эдүгээ хүрч айлын амбаар савны зориулалтаар ашиглагдаж байна. Эдгээр хоёр гурван байшингийн хийц загвар барьсан арга зэрэг нь 19-20-р зууны үеийн Монголын сүм хийдийн уран барилгын нийтлэг дүрийг санагдуулахуйц түвшинд байгаа нь мэдэгддэг. 1968 оныг хүртэл уг хүрээний орчимд Хуягт сумын төв төвлөрч байсан байна. Иймээс тухайн үеийн сумын төвийн байгууллагууд сүм дугануудыг ашиглаж байжээ. 1995 онд тус багийн иргэд сүсэгтэн олон хамтран хуучин 9 суварганы туурийн дээд талд 1,5 м:1,5 м суурьтай 2,5 м өндөр хоёр суваргыг босгосон байна. Холбогдох эх сурвалж: 1.Их уул сумын иргэн өндөр настан Цэдэнсодов гуатай хийсэн ярилцлагаас 2007.06.23 2. П.Жамъянсүрэн, Н.Дашдаржаа “Завхан аймгийн Их-Уул сум” 2008

Байршлын тайлбар :
Хуягтын гол нь Хангайн нурууны битүү ой модтой өндөр уулсын дунд байгаа. Хуягтын хүрээний туурийн урд, зүүн талаар Хонгорын нуруу, баруун талд нь Овоотын уулс үргэлжилнэ. Эдгээр уулсын дундуур хөндийг хавцалаар Хуягтын гол урсана. Баруун овоот уулын овоог эртнээс тахиж ирсэн уламжлалтай. Одоо тахиж байгаа. Одоогоос 50 гаруй жилийн өмнө Хуягтын хүрээний туурин дээр багийн төв баригджээ. Туурийн баруун хойт хэсэгт байх айлуудын хашаа, амбаар савны дунд 4 жижиг барилга бий. Тэдгээрийн заримыг зөөвөрлөн барьсан бололтой, зарим нь хуучин газраа байгаа, тэдгээрийг нутгийн иргэд цоож зүүн өөрсдийн хэрэгцээнд ашиглаж байна. Тэнд иргэд ноос үс, арьс шир, мод зэрэг зүйлийг хадгална. Залуу хүмүүс хүрээний хуучин барилга гэдгийг мэдэхгүй. Тийм учир түүх соёлын зүйлийн хамгаалалтанд авах хэрэгтэй.

GPS хаяг :
North 48° 51’  East 098°  57’

Нийт газрын хэмжээ :
Side1: 4000 Side2: 4000 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Их Уул сумын Хуягт багийн төв нь түүхэн газрын туурин дээр байгуулагдсан туурийн гол хэсэгт багийн засаг захиргаа, зарим нэгэн орон сууцны барилга баригдаж гадуур нь том хашаа татаж байжээ. Гэхдээ түүхэн газрын ул мөр хадгалагдан үлдсэн. Хүрээний дээд талд 9 суврага байсны ул мөр дандаа цагаан өнгийн чулуугаар суурь тавьсан дундах нь 5 х 5 метр хоёр захын найман суврага нь 4 х 4 м хэмжээтэй байжээ. Туурийн төв нь маш тод, хожим багийн иргэдийн санаачлагаар энэхүү 9 суврагын дээдхэн талд суврагын дурсгалд зориулан хоёр жижиг 1.5 х 1.5 өргөн 2.5 м өндөр суврага босгожээ. Энэ нь одоогоор түүхэн газрын баримжаа тогтоох гол зүйл болсон. Эдгээрийг 1995 онд босгожээ. Суврагын дээд, доод талд хэд хэдэн барилгын туурь байгааг бид хэмжиж гар зураг үйлдэв. Эдгээрээс гадна хуучин туурийн дэвсгэрт хэд хэдэн барилга нураагдалгүй үлджээ. Эдгээр нь : 1. Туурийн зүүн өмнө хэсэгт нэг жижиг барилга бий. Тосонцэнгэлийн Харганатын хийдэд үлдсэн барилгатай адилхан сүмийн барилгын хэлбэртэй, орой дээвэр нь шовгор, дотор шалны нь зураг авах бололцоотой, зузаан банзыг зүүж углуурга гарган шахсан шалтай байна. 2. Туурийн зүүн өмнөд хэсэгт П үсэг хэлбэртэй нилээд томоохон барилга бий. Энэ нь хоёр жигүүр, хоёр хаалгатай.1970-д оноос тэнд багийн сүү тосны заводын сүү тос цохих газар тэнд ажиллаж байжээ. 3. Туурийн урд гол хэсэгт П маягийн хэлбэртэй барилгын хойно нэг жижигхэн барилга үлдсэн. Нутгийн хүмүүс хүрээний жасын барилга гэдэг. 4. Жасын барилгын баруун урд талд 30 орчим алхамын газарт бас нэгэн жижиг барилга үлджээ. Сүмийн барилга болох нь хийц хэлбэрээрээ ялгарна.

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Хүрээний үеэс үлдсэн найман ширхэг модон барилгыг нутгийн иргэд барааны сав буюу пүнз болгон ашиглаж байна.

Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Хүрээний үеэс үлдсэн найман ширхэг модон барилгыг нутгийн иргэд барааны сав буюу пүнз болгон ашиглаж байна.

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):

Date of Reviving:

Тэмдэглэл :
1.Хуягт гэдэг нь хүрээний баруун талаар урсан өнгөрөх уулын голын нэр болно. Одоо Их Уул сумын нэгэн багийг бас Хуягт гэнэ. 7. Түүхэн газрын хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байгаа учир бид хүрээний барилгаас үлдсэн хэсэг багийн төвийн эзэмшил талбай, нутгийн иргэдийн барааны сав зэргийг харгалзан талбай нь хааш хаашаа дөрөв орчим км газар байсан хэмээн тооцов.

Хүснэгтийн дугаар :
ЗАИУ 044

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors