Гандан хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Гандан хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ганданчойплин
Төвд нэр Уайли:
*dga' ldan chos 'phel gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
47
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Гандан хүрээ / Тэсийн доод хүрээ-Ганданчойплин /
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Тэс сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Дүүрэгч вангийн хошуу
Товч түүх :
Завхан аймаг Тэс сум. Гандан хүрээ /Тэсийн доод хүрээ Ганданчойплин хийд/ Хуучин Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хошууны нутаг одоогийн Завхан аймгийн Тэс сумын төвөөс зүүн өмнө зүгт 10 км орчимд Тэсийн голын баруун эрэгт энэхүү хүрээ төвхнөж байжээ.Анх энэ нутгийн Рэгзэн гэдэг эрдэм номтой лам хүн 1890-ээд оны үүсгэн байгуулсан бөгөөд гол шүтээн нь Дэмчиг бурхан байв.Уг хүрээг 1920-иод онд хамба лам Рэгзэн, хамгийн сүүлд хамба Сосорбарам хэмээх хүмүүс толгойлж явжээ.Я.Туваан “анги лам”, О.Пэлжээ, Я.Ширэндэв, Ж.Очир, Л.Бадарч зэрэг сйан лам нар ч байв.Дэжид гэгч нэртэй сайн удган ч байсан байна.300-гаад лам шавилан сууж ном хурдаг байсан их хөлийн газар байсан түүхтэй.Гандан хүрээнд бүрээ, бишгүүр, хэнгэрэг, цан /дэнсэг, хонх, дамар, дун, ганлин/ “эмэгтэй хүний чөмгөөр хийсэн том цан, харанга,” лам нарыг дууддаг дохио” зэрэг хөгжимтэй.Түүнийгээ дацанд байрлуулж хурал хурах, маань хөгжөөх үед тогтмол хөгжимдөнө.Гандан хүрээнд дооромбо /судрын ухаан/, аграмба /тарнийн ухаан/, лхарамба, зийрэмбэ /тэнгэрийн ба зурхайн ухаан/, маарама /эм зүйн ухаан/-ы дамжаагаар олон хүн бэлтгэгдэж, зарим нь 3-5 төрлийн мэргэжил эзэмшсэн сэхээтэн ч байжээ.Гандан хийдийн харьяанд одоогийн Баянтэс сумын Баянбулаг, Хачиг,хурал хийдүүдийн 3-5 дуган ажилладаг байжээ.Гандан хүрээний сүүлчийн дуганыг нутгийн шилдэг мужаан Балбар толгойлж, Я.Ширэндэв, Дугар, Ядам, Гомбожав, Дагва, Чогсом зэрэг уран хүмүүс барилцжээ.Тэр үед Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны хүрээнд Ганжуурын 108, Данжуурын 226 ботиос нэлээд нь хадгалагдаж байсан байна.Гандан хийдэд лам нарыг анхан шатны, тусгай мэргэжлийн хэмээн ялган бие даан сургадаг байж.Суралцагсдад насны ялгаагүй, эцэг эхийн хүсэлтээр аль нэг ламд шавь оруулж, түвд үсэг заалгаж, уншуулж, бичүүлнэ.Цогчин хурдаг хуралд тогтмол суулгаж хурал номын ёс горим, бурхан тахилыг шүтэх, лам хуваргын сахилга журмыг танилцуулж, цээжилсэн номыг нь олон лам нарын ая данд нийцүүлэн уншуулж сургана.Лам нар ийнхүү суралцсанаар цогчин уншлагын 7 ерөөл, 10 хангал зэрэг номыг үзэж дуусаад анхан шатны суурь боловсрол эзэмшинэ.Тэсийн доод хүрээ буюу Гаданчойплин хийд нь сүм дуган лам нарын тоо хуралномын цар хүрээгээрээ Дүүрэгч вангийн хошуундаа 2-т орох хэмжээний хүрээ хийд байжээ.Учир нь Тэс сумтай хөрш зэргэлдээ Хөвсгөл аймгийн Цэцэрлг сумын Амарын дэнж буюу Тэсийн голын хойд биед байсан Тэсийн хүрээ нь Дүүрэгч вангийн хошууны гол хүрээ байсан бөгөөд 1784-1938 оныг хүртэл оршин тогтнож 1500-гаад лам хурдаг байсан томоохон хүрээ байсан юм.Одоо Тэсийн доод хүрээ буюу Ганданчойплин хийдийн хурал номыг сэргээж Тэс сумын төв дээр шинэ цагийн Ганданчойплин хийд үүсч байгуулагдан хурал номын үйл эрхэлж байна. Холбогдох эх сурвалж: 1.Ш.Цэдэндорж “Тэс нутгийн уянга” УБ 2006 2. Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 3. Cумын засаг дарга Батбаяртай хийсэн ярицлагаас 2007.06.15
Байршлын тайлбар :
Тэсийн хүрээ буюу Гандан хийд Завхан аймгийн Тэс сумын нутагт сумын төвөөс 10 орчим км зайд зүүн өмнө зүг Тэс голын баруун эрэгт байжээ. Зүүн талаар Тэс гол урсана. Эргэн тойрон намхан уулс үргэлжилсэн, харгана голлосон говирхог хөрстөй, элсний нүүдэл их явагдсан нутаг юм. Ойр хавьд тахилгатай газар байхгүй гэнэ.
GPS хаяг :
North 49° 41’ East 095° 57’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 1500 Side2: 500 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын дугана, гэр сууцнууд, худгийн туурь зэрэг нь мэдэгдэнэ. Гол дуганын туурь 17:20 метр хэмжээтэй. Гол дугана нь хүрээний голд байхаас гадна эгц ар талд нь ганц хувхайрсан мод үлдсэн. Нутгийн иргэд энэхүү мод болон байршил, өмнө нь байгаа худгийн туурь зэргээр гол дугана нь мөн хэмээн тодорхойлж байна. Дуганын зүүн талд нэг байшин / 10х12 метр/, нэг гэр /17 метр диаметртэй/, тэдгээрийн ард Тэсийн гол талдаа хоёр жижиг, /10х12 метр,12х12 метр/ байшингийн туурь, /Дээд талыг нь Гэсэрийн сүм гэнэ/ гол дуганы баруун талд 18х18 метр,13х16,5 метр хэмжээтэй хоёр туурь,15 метр диаметртэй шавар гэрийн туурь үлдэж хоцорсон буй. Гол дуганы өмнө худаг байсан. Энэ худагт хийдийн эд зүйлийг булсан гэдэг. Тэнд 2-3 жилийн өмнөөс хүмүүс ухаж төнхсөн нь харагдана.Эдгээр барилгын болон гэрийн тууриудын суурь чулуу нь ил, шороо нь овгор учраас сайн мэдэгдэж байгаа.Харин зураг авахад их урт байрлалтай учир, мөн зарим нь газраас төдийлөн товойж харагдахгүй учир гол туурь, гол тууринаас баруун зүүн тийш, баруун өмнө, зүүн өмнө гэсэн байрлалтай авав. Лам нарын байр байсан хэсэг нь бүрэн эдгэж ялгагдахгүй болсон, Хятад иргэдийн сууж байсан хэсэг ч мөн тэгшрэн эдгэрсэн байгаа нь ойр зэргэлдээ газраасаа ялгарч харагдахгүй байгаагаас харагдана. Ийм учраас алсын зайнаас байгалийн ерөнхий байдлыг тоймлож үзэхээр бодож зураг авсан болно. Хийдийн эргэн тойрон дөрвөн хүрд, зүүн өмнөд хэсэгт бор өнгийн нэг том суварга байсан гэж байна. Эдгээр нь мөн л багцаалж үзэхээс бус газар нь ялгарч харагдахгүй. Нутгийн иргэдийн тооцоолж байгаагаар гол дуганаас дөрвөн зүгтээ 100 орчим алхам газарт дөрвөн том хүрд байна.Харин суврага нь Гэсэрийн сүмээс өмнө зүг 200 орчим алхам газар байсан байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
1860-д он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ЗАТС 020
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Рэгзэн Бямбадулам | Ярилцлагын дугаар: 001, 002
Нэр, цол хэргэм : Д.Түвшинжаргал(засаг дарга асан) | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Н.Батбаяр (засаг дарга) | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Н.Чулуунбаатар (дархан) | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Дархан (Лам, Увс аймаг, Өмнөговь сум) | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
100 орчим лам
100 лам
Хүснэгтийн дугаар :
ЗАТС 059
судалгааны баг :
Team А