Улаан сүм

Сүм хийдийн нэр :
Улаан сүм,Улиастайн сүм,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашбонхорлин, Дашгонгорлин

Төвд нэр Уайли:
*bkra shis chos 'khor gling?, *bkra shis mgon dkar gling?

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
36

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Улиастайн хийд /Дашбонхорлин, Дашгонгорлин/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Үенч сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Ховдын хязгаар Захчин хошуу

Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны өвөр талд Булган голын сав газар луу түрэн орсон 80 орчим км урт хавцлыг Улиастай хавцал гэнэ. Алтайн нурууны нэгэн салбар уулс. Хавцалдаа улиас, бургас мод ихтэй өвс ургамал сайн. Бид 2 ширхэг буга,согоо нутагшин амьдарч байгааг харсан. Хавцлын орой дээд хэсгээр хар модтой. Хавцал дотор 13 тахилгатай тахилгын овоо олон бий. Малчдын зуслан нь хавцлын дээд хэсэгт, намаржааа, өвөлжөө, хаваржаа нь хавцлын доод хэсэг, амаар байрлана. Ойр хавьд нь суурин газар үгүй.

GPS хаяг :
North 46° 25’  East 091°  45’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 500 Side2: 100 Side3: 15 Side4: 20 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Улиастай хавцалд Сайрын аманд байрлах Улиастай хүрээний туурь нилээд тод хадгалагдан үлджээ. Хүрээний гаднах чулуун гортиг нүдээр харахд тод мэдэгдэнэ. Ялангуяа хүрээний баруун, баруун өмнө талд илүү тод үлджээ. Сүмийн гол цогчэн дуган 15 х 20м хэмжээтэй 6 м орчим өндөртэй,шавар дөрвөлжин байшин байсан нь мэдэгдэнэ. Энэ цогчэн дуганы 3 талын хана нь бүрэн нураагүй үлдсэн. Холоос тод үзэгдэнэ. Чулуун суурьтай, тоосгон хана бүхий барилга байсан. Мөн хүрээний туурин дээр олон тооны чулуун хана бүхий жижигхэн барилгууд байсан байна. Ийм чулуун барилгууд 3х4, 4х5 болон түүнээс бага хэмжээтэй баригдсан буй.Ийм барилгууд хүрээний туурийн зүүн өмнө,зүүн хойно, баруун хойно болон урд хэсгүүдэд хэд хэдээрээ бий. Хүрээний туурийн дээр чулуун гортигийн дотор монгол гэрийн чулуун буйр /гадуураа хаяа гаргаж,чулуу зоосон,үүдний чулуун довжоотой/ бас нэлээд хэд бий. Үүнээс үзвэл хүрээний дотор байшин барилгатай хамт монгол гэрүүд хилээд байсан бололтой юм. Хүрээний туурийг ерөнхийд нь дуган сүмүүдийн байршил, лам нарын амьдрах орон сууцны хэсэг гэж хоёр хувааж болохоор мэдэгдэнэ. Улиастайн энэхүү хүрээ нь намрын цагт Улиастайн аманд хүрч хутгийн иргэдийн дунд намарждаг байсан байна. Эдүгээ хүрээний захад зарим чулуун суурийг ашиглан засварлаж, малын хашаа, малын тэжээл хийх жижиг сав болгон ашиглаж байна. Яг хүрээний гортиг дундуур машин зам дайран өнгөрч, тод мөр гаргасан нь түүхэн газрын дүр төрөхийг өөрчлөхөд хүргэж байна. Түүнээс өөрөөр яг гортиг дотор нь айл бууж, гэр хороо барьсан нь үгүй юм.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар

Хүснэгтийн дугаар :
ХОҮЧ 099

судалгааны баг :
Team А

Газрын зураг :