Эвдэрхий хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Эвдэрхий хийд,Ганданпунцоглин хүрээ,Ганданпунцоглингийн хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ганданпунцоглин

Төвд нэр Уайли:
*dga' ldan phun tshogs gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
25

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Өөлдийн хүрээ, Эрдэнэбүрэнгийн хүрээ, Ганданпунцаглин

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Эрдэнэ бүрэн сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Ойрд Үйзэн гүний хошуу

Байршлын тайлбар :
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг Ховд голын баруун хөвөөнд Өөлдийн хүрээний туурь бий. Энэ газар зүүн талдаа Хан хөхийн нуруу, баруун талдаа Цамбагарав, Тарвагатайн уулсын салбар байрлалтай, Ховд голын харгана, бударгана бүхий элсэрхэг хөрстэй хөвөө газар болно. Хүрээ анх байгуулагдаж байх үед нь лам нар “Шурагийн голын ус, Шар бөөрөгийн элс, Хөх хөтлийн зам” гурвын уулзвар дунд буруу байрлал сонгосон гэж нутгийн ахмадууд өгүүлдэг байжээ. Ховд голын баруун биед Алтайн нурууны нэгэн салбар Тарвагатайн хавцлын эхнээс эх авсан Шурагийн гол үерлэсэн үедээ Ховд голын сав руу ирж, хүрээний буйрыг дайран өнгөрдөг байснаас, Ховд голын хөвөө учир элс ихтэй зэргээс дээрхи үг гарчээ. Хүрээний буурийн зүүн талд 5-6 км газар Ховдын гол урсана. Эрдэнэбүрэн сумын төв хүрээнээс баруун хойш 15 км газарт байрлана. Өөр суурин газар үгүй. Эрт цагт Ховдын голын энэ эрэг хавийн газрыг Хорчины хөвөө гэдэг байжээ. Энд Хорчин хот байсан гэлцдэг. Хорчин хотын туурин дээр Өөлдийн хүрээ байгуулагджээ. Ингэхдээ Хорчин хотын гүүрийн дээд талд хүрээ баригдсан гэнэ. Одоогоор Хорчин гэх хотын ямар нэгэн ул мөр байхгүй. Хүмүүс зарим тохиолдолд Хорчины хөвөө гэж газрыг нэрлэдэг.

GPS хаяг :
North 48° 32’  East 091°  35’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 40 Side2: 35- Side3: -40 Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өөлдийн Ганданпунцаглин хийдийн (хүрээ гэж бас нэрлэнэ) эдүүгээ бүрэн баларч, арилах шатандаа оржээ. Голын дэрстэй хэсэгхэн газарт хуучин хүрээний багавтар 35-40 м хэмжээний газарт барилга, хэрмийн хананы үлдэгдэл хоцорчээ. Хэдийгээр элсний нүүдэл их явагдаж, ихэнх туурь ормыг дарсан хүн малын хөлөөр талхалагдсан боловч шавар хэрмийн суурийн үлдэгдэл дагтаршсан овгор шороо, зарим газар үл мэдэг шавар хэрмийн тоосгон ул мөр, хүрээний барилгаас үлдсэн чулуу, модны хагархай, хагарсан ширмэн тогооны хэлтэрхий мэр сэр үзэгдэнэ. Хүрээний хэрмийн хаалганы хэсэг илэрхий мэдэгдэнэ. Энэ хэсэгт шавар, нуранги үгүй. Яг хүрээний туурь дундуур машин зам гарсан боловч барилгын туурийг дайраагүй. Нутгийн хүмүүс “Эвдэрхий” гэдэг нэрээр нь хүрээ байж байгаад тарж, нуран үгүй болсныг сайн мэднэ. Иймээс хүрээний гол бууринд нэг их ойртохгүй ажээ. Туурийн зүүн урд талд 10 м газарт бөөрөнхий чулуугаар доторлосон 1 м илүү диаметртэй нэлээд олон жилийг элээсэн нь тод мэдэгдэх хуучин худгийг ором бий. Үүнийг хүрээний үеийн худаг гэж ахмадууд өгүүлдэг. Худгийг олон жил ашиглаагүй болохоор ерөөл нь намагжиж хатан, булингартай ус тогтжээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1840 он
1830-аад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
140
100

Хүснэгтийн дугаар :
ХОЭБ 110

судалгааны баг :
Team А

Газрын зураг :