Арын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Арын хүрээ,Үйзэн гүний хүрээ,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Гандандаржаалин

Төвд нэр Уайли:
*dga' ldan dar rgyas gling

Төвд нэр Тэмдэглэл :
Could be "Üijen güng-un keyid", identified by Heissig as an important printery

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
891

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Арын хүрээ /Гандандаржаалин, Их хүрээ, Үйзэн гүнгийн хүрээ/

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Говь-Алтай

Сум :
Жаргалан сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Түшээ гүний хошуу/ Үйзэн гүнгийн хошуу

Товч түүх :


Говьалтай аймаг Жаргалан сум. Арын хүрээ /Үйзэн гүний хүрээ/ Ганданравжаалин хийд Засагт хан аймгийн Үйзэн засгийн хошуу буюу одоогийн Говьалтай аймгийн Жаргалан сумын нутагт байсан Арын хүрээ буюу Гандандаржаалин хийд нь 1819 онд тус хошууны Засаг гүн Ёндондашийн үед монгол гэр дуган нэгийг барьж Цогчин хурал үүсгэн нутаг хошууны дотор буурь сэлгэж нүүдэллэн явсаар байжээ.харин 1833 онд Засаг гүн Галсандондовын үед 2 модон дуган байгуулж Цогчин, Хайлан хурлыг хурах болсноор уг хүрээ суурин болж эхэлжээ.Дараа нь 1877 онд Засаг Түшээ гүн Мифисамбуугийн үед буюу 1877 онд Цаннид дацан, Үйзэн Түшээ гүн Дамдинсүрэнгийн үед буюу 1895 онд Манба хурлыг үүсгэн байгуулжээ.Ийнхүү Үйзэн засгийн хошууны хүрээ төвлөрсөн тэр газар нь одоогийн Жаргалан сумын Тэйл багийн нутаг Гүзээн тэйл хэмээх газар байжээ.20-р зууны эхэн үеэр Үйзэн гүний хүрээ Чойр, Манба, Хайлан, Цогчин, сахиусын 5№6 сүм дугантай 50-60 орчим лам хурдаг хурал номын газар байжээ.Хүрээ хийд хаагдахын өмнө уг хийдийн тэргүүн ла нь Баажаа лам хэмээх хүн байв.5-6 дуганыг дан түүхий тоосгоор ханыг нь өрж модоор дээвэрлэсэн байв.Дугануудыг тойроод лам нарын орон сууц болох жижиг шавар амбаарууд 20 гаруй байжээ.Хүрээнд зуны дунд сард Майдар эргэдэг намрын эхэн сард Ганжуур эргэдэг байсан ба харин Цам гардаг байсан тухай мэдээ байхгүй байна.Тус хийдийн лам нар зуны эхэн сард Батбуянтын овоо хэмээх овоог тахидаг байжээ.Арын хүрээний жас сан нийтдээ 2800 орчим толгой малтай мэдээ байдаг.1918 онд явуулсан хүн амын тооллогоор Үйзэн гүний хошуунд 549 өрх 1064 хүн ам тоологдсоноос эрэгтэй хүн 549 үүнээс 83 нь лам хуврагууд байжээ.1939 оны намар хүрээ хийдийг хүчээр тараан өвөл нь Нөлөө бүхий том лам нарыг /15-20 хүн/ баривчлан авч явжээ.Үлдсэн лам нар нь хөдөө гарч хар болсон бөгөөд эзгүйрч хоцорсон сүм дуганыг 1940 оноос эхлэн бурхан тахил судар номыг нь хураан авя шатааж устган сүм дугануудыг нураажээ. Холбогдох эх сурвалж: 1.Жаргалан сумын Тээл багийн өндөр настан Рагчаа гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.30 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд оршино. Сумын төвөөс баруун урагш 10 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 51’  East 095°  43’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 20 Side2: 25 Side3: 20 Side4: 25 Side5: 20 Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганы чулуун туурь тав үлдсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
1819 он
1833 онд

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
60-70

Хүснэгтийн дугаар :
ГАЖГ 114

судалгааны баг :
Team: Б

Рагчаа


Аман түүх

Газрын зураг :