Зүүн Ганжуурын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Зүүн Ганжуурын хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ганжуур
Төвд нэр Уайли:
*bka' 'gyur
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
763
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Зүүн Ганжуурын хийд / Тавнан хийд/
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Говь-Угтаал сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Боржигон сэцэн Вангийн хошуу
Товч түүх :
Дундговь аймаг Говь угтаал сум.Зүүн Ганжуурын хийд. Хуучин Түшээт хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны хурал номын газруудын нэг болох Зүүн Ганжуурын хийд нь сумын төвөөс 40 орчим км-т Баян таравгай хэмээх газар төвхнөж байжээ.Тус хурлын газрыг байгуулсан тухай дараах түүхийн эх сурвалж баримт үндэсний төв архивт хадгалагдаж байна.”...Тавангууд хэмээх сумын дотор тахигдсан “Дашчоймбол” дацанг Энх амгалангийн тавингуравдугаар /1714/ онд Засаг бэйл Дагдандоржийн үед байгуулан жил бүрийн өвөл Ганжуур тэргүүтнийг хуруулж Баян таравгай хэмээх газар суулгажээ.::”гэсэн гар бичмэл баримт үлджээ.Уг хурал нь байгуулагдсан эхэн үедээ байнгын хуралтай 3 дугантай,100 орчим ламтай хийд байжээ Сахиусын дуган,Ганжуурын дуган,Ламиран дуган байсан ба баруун хойноо нэг суваргатай байжээ.Жил бүрийн зуны эхэн сард Майдар эргэж,намрын эхэн сард Ганжуур хурдаг байсан байна.Харин 20-р зууны эхэн үед хурал номын байнгын ажиллагаа нь тасарч зөвхөн дүйцэн өдрүүдээр хурдаг цагийн хуралтай болжээ.1937 оны эхээр хаагдсан ба хаагдахын өмнөх тэргүүн лам нь Дондов гэж лам байжээ. Одоо хурлын туурин дээр 1990-ээд оны дундуур босгосон нэгэн суварга байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү. “Монголын хүрээ хийдийн түүх” /УБ,2004/ 2.Сайнцагаан сумын иргэн өндөр настан Дамчаа гуайтай хийсэн ярилцлага. 2007.07.17./
Байршлын тайлбар :
Сумын төвөөс урагшаа 40 орчим км-т оршино. Баян дарагвай гэдэг газарт байна. Хийдийн лам нар хийдийн хойд талд буй Цагаан овоог тахидаг байсан. Хийдийн зүүн талд лам нарын аман усны худаг бий.
GPS хаяг :
North 45° 50’ East 107° 32’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У150 Side2: Ө150 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Туурин дээр шинэ суварга босгосон Цогчин дуганы туурин дээр
Сүм хийд байгуулагдсан он :
1705 он
1713
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Туурин дээр шинэ суварга босгосон Цогчин дуганы туурин дээр
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ДУГУ 082
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Хайдав | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Лувсаншарав | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Чоймбэл | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
100
97
130
Хүснэгтийн дугаар :
ДУГУ 083
судалгааны баг :
Team: Д
Дамчаа

Аман түүх
Ринчэнгийн Равжаа

Аман түүх