Үнстийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Үнстийн хийд,Цагаан овоогийн хийд,Хэрээ үнэстийн хийд,Үнэстийн хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
710
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Үнэстийн хийд / Хэрээ үнэстийн хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дундговь
Сум :
Эрдэнэдалай сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Говь түшээт вангийн хошуу
Товч түүх :
Дундговь аймаг Эрдэнэдалай сум, Үнстийн хийд / Хэрээ Үнстийн хийд / Эрдэнэдалай сумын төвөөс урагш 35 км-т Цагаан овоогийн нүүрсний уурхайгаас зүүн хойш 5 км орчимд энэхүү Үнстийн хийд төвхнөж байжээ. Анх 1808 онд нутгийн лам Цэвэг хэмээх хүн үүсгэн байгуулсан гэж үздэг ба 19- р зууны сүүлч 20-р зууны эхээ тус хийд нь 200 гаруй ламтай энэ бүс нутагтаа Угтаал сангийн далайн хийдийн дараа орох томоохон хурал номын газар байжээ. Үнстийн хийд нь 3 дугантай, майдар эргэдэг, намар 45 хоногийн хайлан хурдаг , өвлийн адаг сард сор залдаг, лам нар нь зуны эхэн сард нүгнээ сахидаг байжээ. 3 дуган нь хөх тоосгон дуган байсан бөгөөд гадуураа хэрмэн хашаагүй задгай, харин лам нарын сууцны жижиг шавар байшингууд болон гэрүүд нь хийдийнхээ баруун болон зүүн өмнүүр горооны гадна талд 2-3 эгнээ үүсгэн суурьшиж байжээ. Тус хийдийг хаагдахын өмнө хурал номыг Сандуйдорж, Цамба гэвш гэж хоёр их лам нь толгойлж байжээ. Баруун талдаа хийдийн жас нь байж байсан байна. 1937 оны эхээр сүм хийдийг хүчээр хааж байх үед Үнстийн хийд бүрмөсөн хаагджээ. Энэ үед гэвш цолтой10 гаруй ламыг баривчлан Өмнөговь аймаг руу авч явсан ба үлдсэн лам нарыг хүчээр тараан хар болгож сүм дуганыг эзгүйрүүлсэн байна. Эзгүйрсэн 3 дуган 1940-өөд оны нүүрийг үзэж улмаар 1940 оны намраас эхлэн буулгаж аймгийн төв рүү зөөжээ. Энэ үеэр болон 1970, 1980-аад оныг хүртэл хийдийн туурь буюу туурийн ойролцоо их хэмжээний судар ном, шавар бурхан тахилын зүйлс газарт хөглөрч байсан тухай нутгийнхан ярьдаг. Үнстийн хийд нь хэдийгээр манай орны говь тал хээрийн бүсийн нутаг дэвсгэрт элбэг тохиолддог жижигхэн хийд боловч Монголын түүх, Буддын соёлын хөгжилд зохих байр сууриа эзэлсэн хурал номын газар байжээ. СУ-ын төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатын бичсэн Хялар хатны дууль хэмээх жүжгийн агуулга , үйл явдал нь энэхүү Үнстийн хийд дээр болж байгаагаар өрнөж дүрслэн үзүүлсэн байдаг. Холбогдох эх сурвалж: 1. Эрдэнэдалай сумын өндөр настан Жамц гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.24
Байршлын тайлбар :
Б.Ринчен : Баян хайрхан /хийдээс зүүн урагшаа/
Майдар :Цагаан овоо
Сумын төвөөс урагшаа 35 км-т Цагаан овоотын нүүрсний уурхайгаас зүүн хойшоо 5 км-т оршино.
GPS хаяг :
North 45° 46’ East 105° 14’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У300 Side2: Ө160 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Өвөлжөө бий
Сүм хийд байгуулагдсан он :
1800 оны сүүл 1910-аад он
1808 шар луу жил
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Өөр зорилгоор ашиглагдах болсон :
Өвөлжөө бий
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Цэвэг ламтан /гавж / | Ярилцлагын дугаар: Ц.Володя, Н.Өлзийхутаг, Өгөө
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
320
Хүснэгтийн дугаар :
ДУЭД 007
судалгааны баг :
Team: Д
Жамц

Аман түүх