Молцогийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Молцогийн хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
616

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Молцогийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Наран сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Наран сумын Молцогийн хийд Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс зүүн зүгт 84 км-т уг хийд оршиж байжээ. Хойд талдаа Молцог элс, зүүн талдаа Дугариг , Энгэрийн нуур, Эргэн хөндий, Тарни толгой зэрэг газруудтай. Уг тууринд тус Молцогийн хийдэд шавилан сууж байсан Тавхай гуайн үр хүүхдүүд суврага босгожээ. Тус хийд нь 1808 онд байгуулагдсан ба 167 ламтай байсан. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Дарьганга сумын Молцогийн сүм нь гурван дацан, 11 сүм, таван жастай үүндээ 53 байшин, 41 хашаатай байсан ба 1937 оны 6-р сард Засгийн Газрын хилээс дотогшлуулах хэмээсэн тушаалыг зөрчиж тарсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Баян молцог 1000 бурхантай, мянга орчим ламтай, цам гардаг хийд байсан. Баян Молцогт бүрээ үлээдэг Дамбий гэж хувилгаан хүн байсан. Баян сайхан сүмтэй Бадам сайхан шүтээнтэй Мянга мянган лам нартай Лхам , Чойжин шүтээнтэй Баруун хөх мандаатай Баян молцог хийд гэж дууддаг. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Будын ярилцлага (Cүхбаатар аймгийн Наран сумын иргэн ) -Аюурын Цэрэндоржийн ярилцлага (1923 онд төрсөн Сүхбаатар аймгийн Наран сумын өндөр настан.)

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд хойд талдаа 4-5 км-т Молцог элс, зүүн талдаа Дугариг, Энгэрийн нуур, Эргэн хөндий, Тарни толгой гэх мэт газартай. Наран сумын төвөөс зүүн тийш 8 км-т 2-р багийн нутагт байрлана.

GPS хаяг :
North 45° 11’  East 114°  03’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг тууринд тус Молцог хийдэд шавилж байсан Тавхай гуайн үр хүүхдүүд суварга босгожээ. Туурийн зарим барилгын хэмжээ болоод гадна талын чулуун хэрмэн хашааны хэмжээ тодорхой байсан. Харин зарим нь тодорхой бус байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1808 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
167

Хүснэгтийн дугаар :
СБНР 009

судалгааны баг :
Team: Ж

Буд


Аман түүх

Аюурын Цэрэндорж


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors