Баруун дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Баруун дугана,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
215

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Тусгалтын хийд

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Булган

Баг :
1-р баг /Тусгалт баг/

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Цэцэн Чин Вангийн хошуу

Товч түүх :


Архангай аймаг Булган сум. Тусгалтын дуган Энэ дуганы туурь нь одоогийн Булган сумын 1-р баг буюу Тусгалт багийн нутагт байдаг.Б.Ренчиний 1979 онд эрхлэн хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн жагсаалтын 215 дугаарт Тусгалтын хурал, 216 дугаарт Жоногийн дуган хэмээн 2 янзаар бүртгэгдсэн нь угтаа 1 хурал буюу 1 дуганы нэр ажээ.Учир нь урд Тамирын голын эх энэ дуган байх давьчуу жалгыг Тусгалтын жалга гэх бөгөөд харин энэ хурлыг үүсгэн байгуулагч нь Шаашгай Жонон гэж хүн байжээ.Иймд дуганыг байгаа газар усных нь нэрээр Тусгалтын дуган үүсгэн байгуулагчийнх нь нэрээр Жононгийн дуган гэж нэрлэй байв.Шаашгай Жонон гэдэг хүний тухай дараах домог яриа энэ нутгийн хүмүүсийн дунд байдаг ажээ.Үүнд 18-р зууны сүүлчээр зүүн хязгаараас /одоогийн Хэнтий аймаг орчмоос/ Шаашгай Жонон, Шамба дайчин гэж ах дүү 2 хүн хөрөнгө мал ихтэй хүмүүс нутаг заагдан Сэцэн чин вангийн хошуунд ирж Шаашгай Жонон нь урд Тамирт Шамба дайчин нь хойд Тамирт суурьшсан гэдэг.Энэ 2 хүн ихээхэн хэмжээний мал, тодорхой тооны албат харьяаттай ирсэн бөгөөд тэдний удам угсааны хүмүүс одоо ч байдаг ажээ.Шаашгай Жонон Тусгалтын хурлыг анх 1820-иод оны үед 2 дугантай үүсгэсэн бол дараа нь нэг дуган нэмэгдэн Лхамын дуган, Отчыэ дуган Шаашгайн дуган гэсэн 3 дугантай болжээ.Энэ 3 дуганд эхэн үедээ ойр орчим нутгийн 20-иод лам цугласан байнгын хуралтай байсан бол 20-р зууны эхээр цагийн хуралтай болжээ.Энэ хурал 1936 оны дундуур бүрэн хаагдаж 3 дуган нь 1950, 1960-аад оны үеийг хүртэл байж байгаад нураагдсан байна. /.Эрдэнэбулган сумын 1-р багийн харьяат өндөр настан Дүгэрсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.03/

Байршлын тайлбар :
Булган сумын 1-р бригадын нутаг сумын төвөөс 38 км газарт Тусгалтын булан хэмээх газар байх гурван модон дуганы туурь. Ойт хээрийн бүсэд хойд талд нь Хамрын даваа, урд талд нь Далтын ар Тамирын голын эхийн хойд эрэгт бачуухан жамын эх том том чулуунуудын дунд бий.

GPS хаяг :
North 49° 18’  East 101°  25’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Маш бачуухан хойд талаас нь Хамрын даваа шахсан, урд талд нь Хойд Тамирын эх байх бөгөөд том үхэр чулуун дотор гурван дуганы суурь байх бөгөөд дуганы шороон далан ажиглагдана.

Сүм хийд байгуулагдсан он :
1860-аад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Шаашгай жонон | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
АРБГ 057

судалгааны баг :
Team: Г

Дүгэрсүрэн


Аман түүх

Газрын зураг :