Зүүн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Зүүн хүрээ,Хан хөхийн хүрээ / Гандандаржаалин /,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Гандандаржаалин
Төвд нэр Уайли:
*dga' ldan dar rgyas gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
15
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Гандандаржаалин, Их илжгэний хүрээ, Хөн хөхийн хүрээ, Ачит вангийн хүрээ-Гандандаржаалин
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Увс
Сум :
Өндөр хангай сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Лу гүний хошуу /Ачит Вангийн хошуу /
Байршлын тайлбар :
Хан хөхийн нурууны салбар уулс дундуур урсах Дунд гол, Баруун гол гэсэн хоёр голын завсарт энэ хүрээ байсан ажээ. Одоо Увс аймгийн Өндөрхангай сумын төв байгаа. Хүрээлэн буй орчин нь эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн газар зүй байгалийн хувьд үзэмж төгөлдөр сайхан Хангайн бүс нутаг юм.
GPS хаяг :
North 49° 16’ East 094° 51’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 140 Side2: 90 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын одоогийн туурин дээр шинээр Гандандаржаалин хийдийг босгож байгаа. Гол цогчин дуганы суурин дээр шинэ сүм босгожээ. Хуучин туурийн ул мөр нилээд хадгалагдсан. Сүмийн хашаан дотор хэд хэдэн хуучин сүмийн барилгын үлдэц, хашааны зүүн өмнө талд Чойрын дугаын суурь байгаа. Туурийн өмнө хэсэгт хадаг уясан мод байгаа. Тэндээс хүмүүс шороо авч гэрийн буйрандаа залдаг. Туурийн өмнө дэвссэн чулуун шатны үлдэгдэл тод байгаа. Тэнд лам нарын гэр орон сууц байсан гэж үздэг. Туурийн хэмжээ нь 18 Х 23,5 м. Туурийн баруун өмнөд хэсэг одоогийн Ганжуурын сүмийн өмнө Санлингийн сүмийн суурь байгаа. Хэмжээ нь 22 Х 15 м байна. Түүхэн газрын туурийн гол хэсгийг шинэ сүм барин хамгаалсан боловч баруун, зүүн хэсэг нь гэр хорооллын хашаагаар дүүрчээ. Айлуудын хашаан дотор, хашаа хорооллын гудамжаар хуучин хийдийн байшин барилга, зам талбайн суурь чулуун шат мэтийн үлдэгдэл нилээд хэдэ газар бий. Ийнхүү айлууд хуучин туурин дээр хашаа барин суусан нь түүхэн газрын нийт хэмжээг тогтоох боломжгүй болгожээ. Тууринаас зүүн өмнө зүгт уулын бэлд лам нарын овооноос баруун доод өнцөгт нэгэн суврага сэргээн босгожээ. 1937 оноос өмнө чг тэр газар тусгай суврага байсан, дэргэдүүр нь жижиг булаг урсаж байжээ. Тэр суврагын дурсгалд зориулан шинээр босгосон байна. Шинэ суврагын дөрвөн талд арслан манаач бий. Үүний зургийг авсан болно. Хуучин булаг урсаж байсан мөр ором байна. Сүмийн хойт өндөрлөгт лам нарын тахиж байсан овоог сэргээн босгожээ.
Сүм хийд байгуулагдсан он :
1747 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
УВӨХ 018
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Лу жанжин гүн | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
600 орчим лам
Хүснэгтийн дугаар :
УВӨХ 017
судалгааны баг :
Team А
