Хүйсийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Хүйсийн хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
106

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хүйсийн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Ар булаг

Баг :
3-р баг Хүйсийн булаг хэмээх газар

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Ахай засгийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Арбулаг сум. Хүйсийн хүрээ. Хуучин Засагтхан аймгийн Ахай Бэйсийн хошууны нутаг буюу одоогийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3-р багийн нутагт сумын төвөөс хойш 18 км-т Буурлын овоо хэмээх тахилгат уулын өвөр бэлд Хүйсийн булаг гэдэг 2 жижиг булгийн хоорондох аралд 7-8 дугантай,140-150 лам шавилан суудаг хийд байжээ. Сайшаалт Ерөөлтийн 3-р он буюу 1798 онд засаг ноён Жигмэдцэвдэнгийн үед Цогчин хурлын сургууль анх үүсгэснээр энэ хийдийн түүх эхэлжээ.Энэ нь хурлын анхны модон дуган барьсан ба үүнээс өмнө энэ нутгийн анчин гөрөөчдөд сан тавьж хурал хурдаг 1-2 лам,гэр дугантай хурал анх Хурал хураач гэдэг газар бий болж улмаар Адуун чулууны үзүүр гэх газарт суурьшиж хэсэг зуур болоод энэ Хүйсийн булагт ирж анхны модон дугантай болж төвхөнөсөн гэсэн хууч яриаг нутгийн өндөр настан хүмүүс ярьж байна.Энэ хийд 1937 оны дундуур хаагдсан бөгөөд хаагдахын өмнө 20-30 лам хурж байсан,харин тэргүүлж байсан ламын тухай мэдээ байхгүй байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү. Монголын хүрээ хийдийн түүх. УБ.2004, 2.Арбулаг сумын иргэн өндөр настан 76 настай Ламжав гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.05.30./

Байршлын тайлбар :
Арбулаг сумын төвөөс хойд зүгт 18 км зайд, Бууралын овоо хэмээх тахилгат уулсын өвөр бэлд Хүйсийн булаг хэмээх 2 жижиг булагийн дундах аралд уг туурь оршино. Ерөнхийдөө өндөр уулын бүсэд оршино.

GPS хаяг :
North 49° 59’  East 099°  18’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 18ӨТ Side2: 17БТ Side3: 20ХТ Side4: 17ЗТ Side5: Side6: 24Ди

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хүйсийн хүрээний туурь маш бүдэг үлдсэн болно. Бусад дуган, дацангийн суурь газрын хөрснөөс бүрэн арилсан байна. Цогчэн дуганы туурин дээр газрын хөрснөөс 80 см өндөр цухуйсан 40 см голч бүхий 4 ш модон баганы суурь үлджээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1840-1850 оны үед

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
140-150 лам

Хүснэгтийн дугаар :
ХӨАБ 008

судалгааны баг :
Team: Г

Ламжав


Аман түүх

Газрын зураг :